Монголын Залуучуудын Холбооны V их хурал 12 жил завсарласны дараа болж, Үндэсний Залуучуудын Зөвлөл хэмээх залуусын хамгийн том нэгдэл бүхий байгууллагыг байгуулах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан. Уг хурлаар Үндэсний Залуучуудын Зөвлөлийн гишүүдийн саналд үндэслэн "ХАР, ЦАГААН ЖАГСААЛТ” гаргах, жагсаалттай холбоотой журам гаргахыг тогтоолоор баталсан юм.
Энэхүү жагсаалтыг аймаг, орон нутаг бүрээр гаргах бөгөөд Дорнод аймаг дахь МЗХ-ны салбар олон нийтийн нээлттэй санал асуулгаар тодруулах гэж байна. Хар, цагаан жагсаалтыг гаргахын өмнө 1992 оноос өнөөг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн нийгэм, улстөр, эдийн засаг, ард иргэдийн эрх ашиг, аж амьдралд хор хохирол учруулсан ХАР ҮЙЛ ЯВДАЛ-уудыг нэрлэх юм. Ийнхүү жагсаалт гарсны дараа тэрхүү үйл явдалд холбогдсон улс төрч, төрийн албан хаагчдын нэрсийг "ХАР ЖАГСААЛТ”-д оруулах бөгөөд уг жагсаалтад орсон нэр дэвшигчдийг УИХ болон орон нутгийн сонгуулиар саналаа өгөхгүй байхыг уриалах замаар энэ ажил өрнөх нь.
Харин "Цагаан жагсаалт” -нд улс эх орондоо ихийг хийж бүтээсэн, цаашид ч хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн, бүтээлч, итгэл хүлээхүйц нэр дэвшигчдийн нэрсийг оруулах бөгөөд тэрхүү жагсаалтанд орсон нэр дэвшигчдийг МЗХ-оос дэмжин ажиллах ажээ.
Дорнод аймгийн "100 хар үйл явдал”-ыг иргэдийн саналаар тодруулахад www.Dornod.NET, www.DNews.mn, www.DornodMedee.mn сайтууд оролцохоор болоод байна. Мөн хар, цагаан жагсаалтын санал асуулгыг дээрх вэбсайтуудаар нэгэн зэрэг зохион байгуулах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих