НДЕГ-ын ажилтнууд бас л дахин хэл ам татлаж эхэллээ. Гэхдээ тэд энэ удаа Монгол хvний ухаан санаанд багтахгvй, бузар аргаар мєнгє босгож, банкныхантай хуйвалдан халаасалж байсныг Эрvvгийн цагдаагийнхан илрvvлжээ. Тус газрын алба хаагчидтай холбоотой хээл хахуулийн хэрэг ємнє нь олон удаа гарч єдгєє зарим нь зохих ялаа эдлээд сууцгааж байгаа. Тухайлбал, єнгєрсєн оны тавдугаар сард Сонгинохайрхан дvvргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд 90 гаруй хvний Эмнэлэг хєдєлмєрийн магадлах комиссын акт, хувийн хэргийг хуурамчаар vйлдэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон нь илэрч байсан. Ингэхдээ нэг иргэнээс 300-500 мянган тєгрєгийн хахууль авсан байдаг. Тэдний энэ хууль бус vйлдлээс болж Нийгмийн даатгал болон Тэтгэврийн санд 110 гаруй сая тєгрєгийн хохирол учирсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдож хуулийн байгууллагад шалгагдаж байсан.
Тэгвэл энэ удаа Нийгмийн даатгалын ажилтнууд сvрхий бусармаг, Монгол хvн сэжиглэмээр булай аргаар тєсвийн мєнгєнєєс тоншицгоожээ.
Тэд хэний ч санаанд ормооргvй буюу нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мєнгє луйвардан авч байсныг Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрvvлэн шалгаж эхэллээ гэсэн vг. Єєрєєр хэлбэл, нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай vгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан ноцтой, жигтэй хэргийн араас цагдаагийнхан орчихоод байна.
Б.Баатархvv: Єргєн хvрээг хамарсан хэрэг байгаа
Ингээд энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн тєвийн дарга Цагдаагийн хошууч Б.Баатархvv "Ахмад настай, нас барсан иргэдийн нэр дээр их хэмжээний тэтгэвэрийн зээл авсан хэрэг гарсан. Тухайлбал, нас барсан хvмvvсийн бvртгэлийг нь бvртгэлийн системээс хасахгvйгээр банкуудтай хуйвалдаж, тэтгэвэрийн зээл авч улсад vлэмж их хэмжээний хохирол учруулсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэхvv шалгалт маш єргєн хvрээнд явагдаж байна. Єєрєєр хэлбэл, бvх аймаг, нийслэл дvvрэг дээр шалгалтууд хийгдэж байгаа. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогvй учраас тоймтой зvйл хэлэх боломж алга байна. Юутай ч уг хэрэг дээр шинжээч томилогдон ажиллаж байгаа учраас удахгvй дvгнэлт нь гарна. Энэ асуудал дээр их хэмжээний мєнгєний асуудал яригдах байх” гэсэн юм.
С.Эрдэнэ: Баримт, нотолгоогvй тоо хэлж Нийгмийн даатгалын салбарын нэр хvндийг унагахаа боль
Тэгвэл энэ хэргийн талаар Хvн ам хєгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дараах тайлбарыг єгсєн юм. Тэрбээр "Ийм боломжгvй гvтгэлэгийн шинж чанартай vйл ажиллагаа явуулдагаа болих хэрэгтэй. Арван мянган хvний тэтгэвэрийг хулгай хийгээд идчихдэг тийм бєх зvрхтэй хvн байхгvй шvv дээ. Хамгийн гол нь тодорхой тоо баримтгvй зvйлээр нийгмийн даатгалын салбарын нэр хvндийг унагаж байгаад харамсч байна. Яг ийм хэл ам гарсан даруйд нь бид ажлын хэсэг томилоод 21 аймаг, есєн дvvргийн нийгмийн даатгалын хэлтсийн vйл ажиллгаанд шалгалт хийсэн. Нийт 129 сая орчим тєгрєгийн зєрчил илэрсэн. Vvнээс холбогдох банк, хэлтэсvvд, зарим нас барсан иргэдийн ар гэрийнхэнд арга хэмжээ зохион байгуулаад 129 сая тєгрєгийн нас барсан тэтгэвэр авагчтай холбоотой санхvvгийн зєрчлийг арилгуулсан” гэсэн юм . Тvvнчлэн дээрх мэдээллийг vгvйсгэж гэлээ.
М.Энхтуяа: Ямар ч боломжгvй гэж бид vзэж байгаа
Харин НДЕГ-ын Хяналт, шинжилгээ vнэлгэний газрын дарга М.Энхтуяатай утсаар холбогдож дараах тайлбарыг авсан юм. Тэрбээр "Цагдаагийн байгууллага дvvрэг болон аймаг орон нутгаас тоо мэдээлэл авч шалгаж байгаа нь vнэн. Гэхдээ бидний хувьд vvнийг боломжгvй л гэж vзэж байна. Учир нь манай байгууллага дотооддоо хяналт шалгалтыг сар бvр хийж явдаг. Єєрєєр хэлбэл, Ниймгийн даатгалын байгууллага ямар ч хяналтгvйгээр болон арилжааны банктай хуйвалдан Нийгмийн даатгалын сангийн хєрєнгийг хяналтгvй зарцуулдаг боломж байхгvй. Гэхдээ хууль хяналтын байгууллага тодорхой баримт дээр vндэслэж хяналт шалгалтаа хийсэн учраас энэ талаарх мэдээлэл гарсан байх гэж бодож байна” гэв.
Ямартай ч Нийгмийн даатгалын ажилтнууд талийгаачдын нэрийг барьж vлэмж их хэмжээний мєнгє шамшигдуулсан хэрэг шалгагдаж байгаа нь vнэн гэдгийг цагдаагийн байгууллага нотолсон ч гэлээ салбарын сайд болон нийгмийн даатгалын эрх мэдэл бvхий албан тушаалтан vгvйсгэж байлаа.
Юутай ч одоогийн байдлаар буцаж ирдэггvй мєнхий аяндаа эгнэгт мордсон 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа юм билээ. Уг нь талийгаачдын ар гэрийнхэн єєд болсон ахмад настныхаа бичиг баримтыг Нийгмийн даатгалд хvргvvлдэг ч тєрийн байгууллагын ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бvртгэлээс хасалгvйгээр бусармаг ажлаа гvйцэлдvvлдэг байж. Дараа нь арилжааны банкуудтай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсан гэж ойлгогдохоор байгаа юм. Тэдний энэхvv гэмт vйлдлийг Эрvvгийн хуулийн тусгай ангийн 148 болон 148.4 заалтад хамааруулан шалгаж байгаа аж. Уг заалтад "Бусдын эд хєрєнгийг залилан мэхэлж авсан. Мєн энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бvлэг, гэмт бvлэглэл vйлдсэн, тvvнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хєрєнгийг хурааж, арваас дээш арван таван жил хvртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэсан заалттай.
Ямартай ч энэхvv хэрэг зєвхєн сvvлийн vед бий болсон хэрэг биш олон жилийн турш бугшиж ирсэн гэдгийг цагдаагийн алба хаагч яриандаа онцлон хэлж байсан. Одоогоор уг жигтэй, бусармаг хэрэг мєрдєн байцаалтын шатанд явж буй учраас арилжааны банкуудын нэр, хичнээн Нийгмийн даатгалын албан хаагчид энэ хэргийг vйлдэж, хэдэн сая тєгрєгийн хохирлыг тєрд учруулсан бэ гэдгийг хэлэх боломжгvй юм. Хэрвээ уншигчид санаж байгаа бол єнгєрсєн сарын 13-ны єдєр Нийгмийн даатгалын ажилтнуудыг Ниймгийн даатгалын санд тушаасан 45.9 тэрбум тєгрєгийг хувьдаа завшчихлаа гэсэн дуулиан гарч байсан ч тэд энэ мэдээллийг vгvйсгэж байсан удаатай. Мєн тус газартай холбоотой таагvй мэдээлэл єнгєрсєн оны тавдугаар сарын 23-ны єдєр бас л нийгэмд дуулиан тарьж байсан удаатай. Тухайлбал, Сонгинохайрхан дvvргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх мэдэл бvхий таван албан тушаалтан хуурамч бичиг баримт vйлдэн сангийн хєрєнгєєс мєнгє завшсан хэргээр Эрvvгийн хэрэг vvсгэн шалгагдаж байсан. Vvнийг мєн л ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрvvлж байсан. Энэхvv хэрэгт Хэлтсийн даргаас эхлээд байцаагч нарын долоон хvн шалгагдаж байсан ч энэ хэрэг яаж шийдэгдсэн нь нууц хэвээр vлдсэн юм. Єєрєєр хэлбэл, нэр бvхий албан тушаалтан таван хvн холбогдсоны хоёр нь Нийгмийн даатгалын архивч н.Гэрэлмаа, эмч Ц.Оюун-Эрдэнэ нар байсан. Тэд 90 гаруй хvний євчний магадлагаа болон хувийн хэргийг хуурамчаар vйлдэн "Хєгжлийн бэрхшээл”-тэй хэмээн тэтгэвэр, тэтгэмж тогтоож єгсєн нь илэрч байсан тvvхтэй. Ямартай ч энэ мэт хэрэг ганц хоёрхон удаа Нийгмийн даатгалын байгууллагад гарч байгаа биш гэдгийг дээрх хэргvvд нотолно.
Тэгэхээр мєнгє санхvvтэй харьцдаг санхvvгийн чиглэлийн хvмvvс хуулийн хийдлийг ашиглаж, тухайн vйлдэл нь гэмт хэргийн бvрэлдэхvvнийг хангахгvй байх боломжуудыг ашигладаг гэдгийг хуулийнхан хэлж байсан. Товчхондоо далд аргаар vйлдэгддэг энэ мэт хэрэгт холбогдогчид нь голдуу эрх мэдэл бvхий албан тушаалтан байдаг. Эрх мэдлээ хэрэгжvvлж байгаа хvнийг шалгахад гэмт хэргийн баримт, нотолгоог устгах, бусад гэрч, холбогдогчтой сvлбэлдэх, хуйвалдах, нєлєєлєх замаар хэргийг замхаруулдаг гээд олон сєрєг зvйл байдаг тухай мєрдєн байцаагч нар ч хэлж байна.
Эцэст нь тэмдэглэхэд vхсэн хvний нэрээр улсын тєсвєєс мєнгє хумсалсан нийгмийн даатгалын ажилтнуудыг амьд хvний санаанд ч багтамгvй жигшvvрт хэрэг vйлдлээ гэж олон нийт жигшин зэвvvцэх нь аргагvй юм.
Р.Саруул
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих