Үнэн ба худал, эхлэл ба төгсгөл, хэн нэгэн үйл явдлыг эхлүүлж зарим нэгэн нь түүнийг үргэлжлүүлэн дуусгадаг. Гэхдээ чухам ямар үйл явдалыг хэн эхлэн төлөвлөв, мэдээж цар хүрээний хэмжээнээс хамаарч маш олон жилийн бодол бодлого, төлөвлөлт шаардах нь зүйн хэрэг бөгөөд үүн дээр нэмэгдэх чухал зүйлсийн нэг бол эхлэлийг тависан хүний өөрийн эрх ашиг түүний хүрээлэлийнхний эрх ашиг энд маш тодоор дурдагдана. Өнөөдөр Монгол хүн бүрийн анхааралдаа авах ёстой амин чухал сэдэв бол, бидний газар нутаг тусгаар тогтнолын талаархи асуудал юм. Саяханаас дэгдэж эхэлсэн Халх Гол чөлөөт бүсийн шуугиан энэхүү маш чухал том үйл явдлын маш нууц зохион байгуулалт, төлөвлөлтийн тухай багахан мэдээ мэдээлэллийг цуглуулан утгын дэс дараатайгаар хүргэж байна.
1. - 2003 он. Баабар нийтлэлдээ:
"Өнөө үед бид илүү ойлгодог, илүү сэтгэлд ойр, илүү дотно Солонгостой улам дөтлөн даяаршиж болохгүй гэж үү ?…Солонгостой ойр дотно ах дүү (!!!) бололцсоны дараа үеийн монголчуудад энэхүү бүсчлэл, интеграцид багтан орж, хөгжлийн дээд эрэмбэ рүү тэмүүлэхэд илүү дөт, илүү амар байх болно”.
(Баабар. "Солонгос ахтай болбол ямар вэ ?” ӨС.2003.02.26. "Баабар ингэж өгүүлэв” түүврийн III дэвтэр, 230 дахь тал)
Ингээд Баабарын удирддаг Зүүн Хойт Азийн нийгэмлэг 2003 оноос Монголыг Солонгостой АХ ДҮҮ болгох "геополитик” хэрэгжүүлэв. Үүнд АН, МАН-ын хамтран байгуулсан "Алтан гадас” байгууллага онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
2 - Солонгосын хойг (голдуу Өмнөд), Япон, Оросын Алс Дорнодын зүүн урд хэсэг, Хятадын манжуурын зүүн хойт хэсэг дээр Монголын Зүүн бүсийг (?!) нэмэхээр Зүүн-Хойт Ази гэсэн огт тодорхойгүй, ихээхэн зөрчилтэй, геополитикийн зөрчилдөөний томоохон талбар үүсэх бөгөөд үүнийг одоогоор Зүүн-Хойт Ази гэсэн улс төрийн нэр томъёогоор илэрхийлж буй. Монголын Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд орох бөгөөд Баабарын засаг захиргааны "шинэ” хуваариар "Сэцэн хан аймаг” нэртэй болж тэр чигээрээ Зүүн-Хойт Азийн "интеграцид” орох юм гэнэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ Сэцэн хан аймгийн нутгаас л зараад байгаа юм ш дээ…
Ийм атал хоёр Солонгос ах дүү "биш”, харин Өмнөд Солонгос Монгол хоёр бол жинхнээсээ "ах дүү”, Монголчууд Зүүн-Хойт Азийн интеграцид түрүүлж орно гэж "нотлохыг” нэг их буруутгах аргагүй ч хамгийн их нухацтай бодох асуудал мөн. Харин эхлээд манай Дорнод аймгийг Та нар аваад "хөгжүүлж” бай, Муны шашнаа "чөлөөтэй” нэвтрүүл, бидний сонгуулийн мөнгийг өгөөдөх, дараа нь яахав манай зүүн бүсийг бүгдийг нь авбал аваарай гэх мэтээр алингаа алдахыг яав ч зөвшөөрөхгүй. Шашин гэснээс Муны шашныг Европын Холбоонд аль эрт хориглосон, сар гаруйн өмнө Киргиз хориглочихсон байгаа шүү дээ. Тэдэнтэй үүнээс өөрөөр сайхан харилцах олон боломж байгаа ш дээ…
3 - "Монголын хөгжлийн 10 санаачлага” энэ тэр гэсэн хар мянган юмыг нь санах хүн олон л байгаа байх. Одоо энэ арвыг хэлэхэд л хүн ичиж үхнэ…
Эдний захиалгаар "Дорнод аймгийг Зүүн Хойт Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцуулах боломж, арга замыг тодорхойлох” гэсэн дотроо 18 төсөл бүхий комплекс судалгааны ажил хийв. 300 мянга гаруй доллар зарцуулсан аварга төсөл болсон юм.
4 - 2014 он. Баабарын Солонгосын хэвлэлд өгсөн ярилцлагаас.
Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны туршид Дорнод Монголд хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийн талаар ярьж ирсэн. Дорнод Монголд хөдөө аж ахуйг хөгжүүлэх төсөл гэж юу вэ? Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр Монгол, Солонгос хоёр улсад ямар ач холбогдолтой вэ?
-Манай улс газар тариаланг хөгжүүлж болохуйц асар өргөн уудам нутагтай. Гэтэл бидэнд газар тариаланг хөгжүүлэх уламжлал байхгүй. Тэр эзгүй газрыг гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтарч хөгжүүлэх янз бүрийн төсөл яригддаг. Монголын Дорнодын тал цацраг идэвхит радиацийн хэмжээгээр маш өндөр. Тиймээс энэ газарт хүнсний бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэх бололцоо нь цаанаасаа хязгаарлагдмал..?!
5 - Баабарын онолын "гаргалгаа”
"Ах дүү” бололцох "онол”-ыг их зальхай аргаар гаргаж ирсэн юм. Ингээд Баабарын "баталгааг” дагаад үзье. Эхлээд Зүүн хойт Азийн интеграци, Ази-номхон далайн интеграци гэсэн том малгай гаргаж ирэв. Үнэхээр ч энд эдийн засаг эрчимжиж, төрөл бүрийн байгууллага үүсч байгаа юм. Энд орно гэдэг буруу байхгүй, дэмжүүштэй асуудал.
Энэхүү Зүүн хойт Ази гэдэгт Солонгос, Япон хоёр бүтнээрээ, Оросын Алс Дорнодын хэсэг, Хятадын Манжуурын хэсэг, мөн Монголын Дорнод хэсэг ордог юм. Харин энд бол асуудал их түвэгтэй болно. Орос Алс Дорнодоо, Хятад Манжуураа хөгжүүлнэ гэдэг амархан, харин алдана гэж ёстой гонжгор. Харин Монгол Дорнодоо хөгжүүлэх хэцүү, алдах амархан. Энд зарчмын ихээхэн ялгаа байгаа…
6 - Зүүн Хойт Азийн интеграци гэхээр Солонгос, Япон, Орос, Хятад, Монгол бүгдээрээ интеграцид орно гэсэн агуулга байгааг ямар ч хүн ойлгоно…
Гэтэл монгол "геополитикч” Баабар ингэж ойлгосонгүй. Шал өөрөөр "онол”-оо хөгжүүлэв.
Эхлээд тэр "интеграцаасаа” Оросыг хасав. Үүнийг нотлох шаардлага байхгүй. Ноён Баабарын амнаас гарсан хий болгон Оросыг түүх, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн байгууллаас нь эхлээд авах юмгүй болгодгийг хүн бүхэн мэднэ. Түүний "ачаар” Оросыг үзэн ядагч идэр дүү Дори нарын бүхэл бүтэн арми манайд бий болжээ.
Үүнтэй зэрэгцэн Хятадыг тэр "интеграцаасаа” хасав. Бас л үүнийг нотлох шаардлага байхгүй. Түүний "Хятадын коммунист намын сүүлчийн өдөр” өгүүлэл үүнийг хангалттай нотолно. Хятадад муу хандаж болно байх, гэхдээ бодит байдлыг гуйвуулж болохгүй. Хятад өдөр ирэх хүчирхэгжиж байгааг ямар ч хүн харж байгаа…
Ер нь бол Монгол хоёр том хөршөө хараагаад хол явахгүйг би биш, бүхий л бодит байдал, хандлага баттай харуулж байна.
Харин Японыг бол тун "сэмээрхэн” хассан юм. Баабарын дээр дурдсан өгүүллээс иш татъя: "Японы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь…Япон Монгол хоёр нь эдийн засгийн хамтарсан түншийн хувьд хэтэрхий ялгаатай тааршгүй талууд юм. Японы жижиг үйлдвэрлэлийн ч сонирхлыг Монголын зах зээл татахгүй, эргээд Японы зах зээлийн сонирхох ганц ч зүйл Монголд үгүй. Хамтрагчийн хувьд соёлын хэт ялгаатай, нэг үгээр хэлэхэд Монголын үйлдвэрлэгчдэд Япон хэтэрхий ахдана…”
Хоёр "адилхан капиталист” улсаас яагаад Японыг "хасч” байгаа ноён Баабарын "тайлбар” ердөө л энэ байна. Ингээд японууд "хасагдаж” байгаа юм, "азгүй хогнууд”…
Ноён Баабар Зүүн Хойт Азийн 5 орноос Орос, Хятад, Япон гурвыг "уйлуулж” байгаад "хасаад хаяж” байна. Энэ гурав Баабарын "онол”-оор "орох газаргүй” болов. Тэгээд Солонгос, Монгол "ах дүү” хоёр үлдэж байгаа юм…
Баабарын Зүүн Хойт Азийн интеграци гэсэн сүртэй "онол” ердөө л хоёр улсын асуудал болж байгааг бид харж байна. Гаргалгаа нь: Монгол-Солонгос хоёр "ах дүү” бололцохыг Зүүн Хойт Азийн интеграци гэнэ. Монголын геополитик, гадаад бодлогын "тэнцвэр” гэж энийг хэлдэг.
7 - "Төрөлхийн геополитикч” монголчууд Зүүн Хойт Ази гэсэн "том малгай”-г нь хараад Баабарын энэ утгагүй, арчаагүй заль мэхийг огт олж харахгүй олон жил "геополитикдэж” байна…
Хамгийн гол нь энэ "онолыг” МАН, АН олон жил баримталж, "Алтан гадас” мэтийг байгуулсан нь дэндүү шог. Баабарыг мундаг "онолч”, "геополитикч” гэж хөөрдөг, хөөргөдөг улсууд одоо Зүүн Хойт Азийн "баабарын онол”-оо яаж хамгаалахыг нь харж л байя. Баабарын "геополитик” Монголд "мандаж” байх хооронд түүнд "гологдож хасагдсан” Оросын Алс Дорнод, Хятадын Манжуур суга хөгжив. Монгол Халх голд 500 мянган га газраа зараад хоосон үлдэв. Баабар 5 орноос 3-ыг нь "хасаагүй” бол ч…
Баабар одоо геополитикийн лекц уншиж байхаар байлдах гэж байгаа "ах дүү” нараа очиж "зогсоосон” нь Монголд арай хэрэгтэй байх.
Гэхдээ тэд нар нь "монголын геополитикч” Баабар "дүүгээ” таних эсэх, үгэнд нь орох эсэх их эргэлзээтэй…
8 - 2011.09.29
УИХ-ын Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан "Нэг Ази Улаанбаатар” нийгэмлэг, "Нэг Ази Токио” нийгэмлэг, Зүүн хойд Азийн нийгэмлэг хамтран "Азийн орнуудын эдийн засгийн интеграцид Монгол Улсын оролцоо, түүнд Дорнод бүсийн гүйцэтгэх үүрэг” чуулга уулзалтыг саяхан Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо амжилттай зохион байгууллаа...Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг, Э.Бат-Үүл нар оролцож, Зүүн хойд Азийн нийгэмлэгийн тэргүүн Б.Батбаяр буюу Баабар Солонгосын хойгийн газар нутаг, хүн амын тоо, эдийн засгийг Дорнод аймагтай харьцуулсан сонирхолтой тоог гарган, Монгол орон Дорнод бүсийн хувьд газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм гэдэг санааг дэвшүүлсэн!!.
9 - 2014.12.31.
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа БНСУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун-ыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр Монгол-Солонгосын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан хорооны хурлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах”, "Хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах төсөл” ...хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцов.
10 - 2015.7.08
Тогтоолын төсөл хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн Болорчулуун:- Халх голд 1990-ээд оны дундаас тэнд л газар авах гэсэн компаниуд их байсан. 4-5 жилийн өмнө энэ давалгаа бас бий болсон. Гадныхан манай цаг уурыг мэдэхгүй хэрнээ тэнд газар авах сонирхол их байдаг. Тэнд тариалан тарих боломжгүй. Ургадаггүй юм.
Бурмаа сайд: -Халх голын хөрс эмзэг учраас ойн зурвас байгуулах, стандарын дагуу төлөвлөлт хийх гээд энэ бүх шаардлага тавигдана. Зоргоороо хэдэн мянган га газрыг хагалах зөвшөөрөл өгөхгүй ээ. Хөрөнгө оруулалтын тал дээр Чөлөөт бүсийн хуулийн дагуу 300 мянган доллараас дээш хөрөнгө оруулалтыг чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэнэ гэж тусгаж өгсөн. ТЭЗҮ-ийн хувьд Дэлхийн банктай яриа, хэлэлцээр хийж хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярьж байгаа. Дээр нь Солонгос, Хятадтай ярьж байна.!!!
11 - 2015.007.09
УИХ Дорнод аймагт Хөдөө аж ахуйн "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоолыг өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдөр баталсан.
Халх голд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын гол агуулга нь нийт 500 мянган га газрыг хашаалах тухай ойлголт.!!!
"Халх гол” чөлөөт бүс өргөнөөрөө Буйр нуураас Ялалт багийн төв хүртэл үргэлжлэх ажээ.
/ - " ХАЛХ ГОЛ, СҮМБЭР СУМДЫГ НЭГТГЭЖ ХАЛХ ГОЛ СУМ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын тогтоол гарч байжээ. Ийнхүү Халх гол сум Монгол улсын хамгийн том газар нутагтай сум болсон байна. Одоо яригдаж байгаа 500 га нь сумын нутаг дэвсгэрийн гуравны нэг гэх тоог харахад 2 сум нийлүүлсэн нь "алсыг бодсон" хэрэг байж."
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих