Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 13-нд болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Х.Болорчулуун гишүүнээс ирүүлсэн асуулгад хариулт өгнө.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ оны тавдугаар сарын 29-нд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Тэрбээр асуулгадаа, "Газрын тосны тухай хуульд газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 5-15 хувь байна гэж заасан. Монгол Улс газрын тосны 19 дүгээр талбайгаас нөөц ашигласны төлбөр авдаггүй. Хуулийн дагуу тус талбайгаас нөөц ашигласны төлбөр авсан бол 20-60 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой. Тиймээс 19 дүгээр талбайгаас нөөц ашигласны төлбөр авахгүй байгаа шалтгаан хийгээд Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү” гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих