Жинхэнэ хорхог, амталж чанасан шүүслэг махны амтыг Монголоос өөр хаана ч идэж чадахгүй. Түүн шиг бусад орны ч бас соёлын билэг тэмдэг болсон уламжлалт хоолнуудыг эх оронд нь очиж идэхээс илүү амтлах боломж байхгүй. Хэрэв чиний аяллын төлөвлөгөөнд дараах орнуудын аль нэг нь байгаа бол, үндэсний онцгой хоол, амттанаас нь заавал амталж үзээрэй.
1. Тайванийн мөсөн уул-Халуунд идэх шилдэг хүйтэн амттан. Уламжлалт будаан бөмбөлөг орой дээр нь тавьсан жимстэй мөсөн уул байвал ямар вэ?
2. Францын макарон-Франц амттануудын бэлэг тэмдэг болсон хавчуургартай өнгө өнгийн жигнэмэгийг эх оронд нь идэж үзэхээ мартав аа.
3. Францын кроссант-Мөн зөвхөн францад л идэж болох онцгой амттай талх, гурилан бүтээгдэхүүнүүдийг орхиж болохгүй. Ялангуяа кроссант.
4. Хонг Конгийн нохойн хошуутай царцмаг-Сонирхолтой харагдаж байгаа биз дээ? Монгол исдүүжин шиг гэхдээ шал өөр амттай.
5. Миамигийн (АНУ) шарсан хавч-Яг чулуу шиг харагддагаараа бусад газрын шарсан хавчнаас ялгаатай. 100 гаруй жилийн түүхтэй энэ хоол нь мэдээж сайхан амттай.
6. Венецийн (Итали) тирамису-Аманд уусах espresso кафе болон maskarfone(итали крем) амт аян замын чинь сайхан чимэг болно.
7. Италийн порчини-Италид байгаа байж пастаг хажуугаараа өнгөрүүлж болно гэж үү? Бүр мөөгтэйгшүү.
8. Грекийн gyros-Грек хоолыг тараггүйгээр хэрхэн төсөөлөх билээ? Шарсан төмс, хонины мах грек тарагтай хэрхэн зохицдогийг заавал үзээрэй.
9. Грекийн tzatziki-Грек үндэсний бүх төрлийн хоолонд Tzatziki дагалдаж ирдэг. Татгалзахын аргагүй сайхан амттай.10. Хавайн солонгон мөс-Яг л чихэрлэг цасан ширхэг аманд ороод хайлж буй мэт сэрүүн мэдрэмж төрөх болно.11. Хавайн далайн хүнс-Хавайн арлын далайн хүнснүүд хамгийн шинэхнээрээ, эрүүл, бас амтлаг байдаг.
12. Сидней (Австрали)-Anzac буюу Australian and New Zealand Army Corps нэртэй дэлхийн нэгдүгээр дайны үед бий болсон жигнэмэг бий. Монголд хаа нэгхэн дэлгүүрүүдэд байдаг ч гэсэн Австралид яг л үндсэн орцоор нь жинхэнэ амтыг нь мэдрэх боломжтой.13. Австралийн Павлова- Оросын алдарт балетчин Анна Павловагийн нэрээр нэрлэгдсэн зефиртэй уламжлалт амттан нь юм. Зөөлөн, бутарсан бас чихэрлэг бас бага зэрэг нялуун амттан.
14. Японд түүхий загас-Мэдээж түүхий загасыг яахан мартаж болох билээ? Бас Удон гоймонг заавал идэж үзэх хэрэгтэй. Монголд байдаг япон ресторанд байж болох ч жинхэнэ амтыг нь гүйцнэ гэж үү? Ялангуяа мөөгтэй Тэмпура удон.
15. Дубайн (Арабын Нэгдсэн Эмират улс) stracciatella-Тэндхийн хамгийн амттай зууш нь байсан. Баклажан, бяслаг, улаан лооль болон базилик зэрэг орцтой.
. Энэтхэгийн hyderabadi birayni-Гайхамшигтай соёл, гайхамшигтай түүхтэй энэтхэг орноор аялах боломж гарсан уу? Тэндхийн амтыг мэдрээд ирэхийнхээ дундуур Hyderabadi Birayni хэмээх хоолыг амтлаад аваарай. Орцноосоо л энэтхэг хэв маяг мэдрэгддэх боловч монгол хүний амталгаанд тохирохуйц сайхан хоол байна лээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих