Гэрэл зураг бол түүхийн хамгийн үнэн бодитой гэрч болж,гэрэл зургийг найман настай балчираас 80 настай буурлууд уншиж чаддагаараа гайханшиг билээ.Монгол улсад гэрэл зургийн салбар үүсч хөгжсний 80-н жилийн ой,Дорнод аймгийн гэрэл зурагчдын холбоо байгуулагдсны 15-н жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн гэрэл зурагчдын холбооноос Дорнод талын гэрэл зурагчид номыг эмхтгэн хэвлүүлсэн байна.Номонд Тал нутагт гэрэл зургийн салбар үүсэн хөгжиж ирсэн түүх,энэ түүхийг бичилсэн болон бичилцэж яваа гэрэл зурагчид,гэрэл зураг сонирхогчдын талаар, гэрэл зурагчдын холбоо,холбооны үйл ажиллагааны талаар тайлбартайгаар оруулж өгчээ.Номын нээлт энэ сарын 11-нд аймгийн төв номын санд болох бөгөөд гэрэл зургийн үзэсгэлэн гарахын хамт Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос сургалт семинарыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
www.dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12606
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих