1960-аад онд хулгайд алдагдсан Жон Ленноны гитар Беверли-Хиллс дуудлага худалдаагаар орж 2.4 сая доллараар зарагджээ. Гитарыг авсан хүн нэрээ зарлахыг хүссэнгүй. "Битлз” хамтлагийн ахлагч Жон Леннон 1962 онд Ливерпуль хотод Gibson маркийн гитараа худалдан авчээ. Тэрээр энэ гитар дээр "Love Me Do”, "Please Please Me”, "I Want to Hold Your Hand”, "From Me to You” зэрэг алдарт дуугаа зохиож байв.
Энэхүү домогт гитар 1964 он гарахын өмнөхөн "Битлз” Лондонд Зул сарын тоглолт хийсний дараа хулгайд алдагдаж, дараа нь АНУ дахь нэгэн хуучин барааны дэлгүүрт заларсан байжээ. Гитарчин Жон Маккау 1970 онд уг гитарыг анхны эзнийг нь мэдэлгүйгээр нэлээн үнэтэй худалдаж авсан байна. Дараа нь "Битлз”-ийн зургийг харж байгаад домогт Жон Ленноны гитартай адилхан гэдгийг олж мэдсэн гэдэг. Хожим нь мэргэжилтнүүд тэр нь Ленноны гитар болохыг тогтоосон юм.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих