Олон улсын сэргээштэй тэмцэх агентлагийн томилсон бие даасан комисс өнгөрсөн 10 сарын турш хийсэн тайлан мэдээгээ танилцуулжээ. Тус тайланд ОХУ-ын тамирчид байнга сэргээш хэрэглэж байгаатай холбоотойгоор Оросын тамирчдыг Олимпийн наадамд оролцохыг хориглох тухай зөвлөмж гаргалаа.
Бие даасан комиссын дарга Ричард Понд ОХУ-ын олон тооны тамирчин, дасгалжуулагч сэргээшийн зохион байгуулалттай хөтөлбөрт хамрагдаж байсныг нотолсон гэдгээ мэдэгджээ. Тэрхүү хөтөлбөрт хамрагдагсад хууль бус бэлдмэлийг өдөр бүр хэрэглэх, сэргээшийн шинжилгээний хариуг буруу гаргах зэрэг зөрчил илэрсэн. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид ч гэсэн зөрчлийг нуун дарагдуулахад оролцсон нь илэрсэн гэж Дэлхийн сэргээштэй тэмцэх агентлагийн томилсон бие даасан комиссын дарга мэдэгдсэн байна.
Иймд ОХУ-ын тамирчдыг Олон улсын сэргээштэй тэмцэх агентлагийн дүрэм журмыг дагаж мөрдөх хүртэл олон улсын чанартай тэмцээн уралдаан, ялангуяа Олимпийн наадамд оролцуулахгүй байхыг Олон улсын олимпийн хороонд уриалжээ. Харин ОХУ-ын спортын сайд Витали Мутко дээрх тусгай комиссын тайланд тамирчдыг нь сэргээш хэрэглэсэн гэх шинэ нотолгоо баримт байхгүй байна, гэхдээ үүнийг судлаж үзнэ. Харин Олон улсын сэргээштэй тэмцэх агентлагт ОХУ-ын тамирчдыг тэмцээн уралдаан, ялангуяа Олимпийн наадмаас хасах эрх байхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих