Улс дамжсан зээл өрөнд баригдсан Монгол Улс. Хэзээ нэгэн цагт ингэж дуудуулна. Дуудуулна гэж одооноос дуудуулаад эхэлчихсэн байгаа Монголын өрийг улстөрчид маань тэр тусмаа гурван өндөрлөг хэмээн ард түмнээсээ хүндлэл хүртэж явдаг хүмүүс ойлгох болоогүй л бололтой.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -БНХАУ-ын "Ардын банк"-наас хяналт байхгүй аваад байгаа мөнгө чинь ямар үр дүнд хүрэх юм бэ. Гадаад өр чинь 20 тэрбум доллар давчихсан. Юанийн свотоор мөнгө аваад байдаг. Энэ чинь 2 тэрбум гаруй доллар хүрчихээд байна. Энэ аюулын дохио өгөх хэмжээнд хүрчихсэн юм биш үү үүнийг юу гэж үзэж байгаа юм бэ.
УИХ-ын дарга: З.Энхболд: -Зээлээ өгсөн Хятадын ардын банк нь санаа зовохгүй байхад Б.Бат-Эрдэнэ гишүүн санаа зовоод байна даа.
УИХ-ын гишүүнд Ч.Хүрэлбаатар: -Улсынхаа валютын нөөцийг Хятадын свот зээлээр хангадаг улс орон дэлхий дээр хаана ч байхгүй шдээ. Сая УИХ-ын дарга "Хятадын ардын банк нь санаа ковохгүй байхад Б.Бат-Эрдэнэ гишүүн санаа зовоод байна даа." гэж байна. Энэ чинь бид Монгол улс учраас бид өөрсдөө санаа зовох ёстой юм. Саяхан энд ирж ажилласан ОУ-ын валютын сан "Танай улс Хятадын свотоор хязгааргүй авч байгаа зээлийн хэмжээг Монгол улс бол даахгүй, чадахгүй хэмжээндээ очиж байна шүү" гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл Хятадын энэ свотоор авч байгаа зээлдээ дарагдаж унана. Энэ чинь Монгол улсын эрх ашиг байгаа юм. Үүнийг бид нэг номерт нь бодож явах ёстой юм байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Ер нь энэ зээл улаан гэрэл асаачихжээ гэдгийг хэлээд байгаа юм. Сая З.Энхболд дарга өөрөө хэлж банйа лдаа "Ардын банк" санаа зовохгүй байна гэж. "Ардын банк" санаа зовохгүй байж болно. Хятадын. Та ч санаа зовохгүй байж болно. Монголын ард түмэн, УИХ-ын гишүүд бид санаа зовох эрхтэй шдээ.
Энэ бүгдээс үзэхэд З.Энхболд даргад өнөө маргаашаа л өнгөрөөж байвал энэ улсын хойч ирээдүй бол ямар ч хамаагүй ажээ. Сэргэж байсан эдийн засагтай Улсыг хүлээж авахдаа нүүр дүүрэн худлаа инээмсэглэж ард иргэддээ молиго үмхүүлсэн гэдгээ өнөөдрийн энэхүү үгээрээ илэрхийлээд амжсан З.Энхболд маргааш юу ярьж суухыг хэн ч таашгүй. Харин энэхүү улстөрийн тогоонд амь тавих гэсэн эрхэмийгХятадад бүрэн улсыг минь хуу хамж өгөхөөс өмнө эргүүлэн татаж хариуцлага тооцвол зүйтэй мэт.
ЧОЙ
Эх сурвалж www.bolod.,mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих