Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн
чуулганаар хэлэлцэх байсан ч МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл завсарлага
авлаа.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар уг хуулийн төсөл дэмжигдэх
нь тодорхой болсон бөгөөд хууль 7 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бололтой.
Гэхдээ Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар улиран ажиллах бөгөөд шинээр ажиллах сайдуудын нэрс ч эхнээсээ тодорхой болж буй гэнэ.
Юун түрүүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг МҮАН-ын дарга М.Энхсайханд
Сангийн сайдаар ажиллах санал тавьсан тухай яриа өнөөдөр Төрийн ордноор
хүчтэй тарж эхэлжээ.
Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар сайдаар ажиллах гэнэ.
П.Мандах soninmn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих