
Тэгвэл сүүлийн үед
экс сайдын зөвлөх байсан Цэнгүүний тухай шуугих болсон .Түүнийг банкны
дансны хэргээс дутуугүй ноцтойд тооцогдох Багшийн хөгжлийн ордны
тендертэй холбогдуулан шалгах байсан ч сайдынх нь асуудал босож ирмэгц
маргааш нь шахуу дипломат паспортоор Өмнөд Солонгос руу гарсан тухай
мэдээлсэн.
Цэнгүүн нь МАН-ын нэгэн том даргын хүргэн агаад өмнө нь
МИАТ-ын Сөүл дэх төлөөлөгчөөр ажиллаж байж. Түүний нэр дээр нэлээд их
мөнгө шилжиж улмаар настай эмээгийнхээ нэр дээр 600 сая төгрөгөөр үл
хөдлөх хөрөнгө худалдан авсан гэж шуугисан. Цэнгүүн нь МАН-ын дээд
удирдлагатай ойр, өмнөх Засгийн газрын ГХЯ-ны сайд болон дэд сайд
асантай найз нөхдийн харилцаатай байсныг энэ зургаас харж болно. Сахал
тавьсан дэгжин эр аж. Уг нь ажлаа өгсөний дараа дипломат паспортоо
хураалгах ёстой ч ГХЯ-нд танил тал ихтэй тул өгөөгүй бололтой.
Цэнгүүнийг Өмнөд Солонгос болон Австралийн аль нэгт байгаа гэх таамаг
яригдаж байна.
http://nuuts.mn/index.php?newsid=13485

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1268
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих