БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 14-нд бүх нийтийн бослого дэгдсэн байна. Тодруулбал, эсэргүүцлийн жагсаал 14-ний 13 цагт Сөүл хотын Ганхамун Сэжүндэ хааны хөшөө байрлах талбайгаас эхэлсэн бөгөөд уг тэмцэлд иргэний 53 орчим бүлэг, 100 мянга орчим иргэд нэгдсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Бослогын шалтгаан нь хөдөлмөрийн хуулийн шинэчлэлт, өндөр настан, залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, цагаан будаа болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах зэрэг олон шалтгаанаас үүпсэн байна.
Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн 6 сард гараагүй маш том бослого байлаа хэмээн мэдээллэж байна. Жагсагчид өдөр 4 цагийн үед Гунхамүнээс Сөүлийн төв талбай орох замыг цагдаа нар хааснаар бослого хурцадмал хэлбэрт шилжсэн.
Нийтдээ 60.000 гаран цагдаа ажиллаж жагсагчидын ширүүн довтолгоог зогсоохын тулд замыг хааж, хүйтэн даралттай усаар шүршиж эхэлсэн. Улмаар байдал хурцадмал хэлбэрт шилжин жагсагчид цагдаагийн автобусыг эвдэж гарт барьсан зүйлээрээ төрийн албан хаагчдын эсрэг, төрийн бодлогын эсрэг тэмцжээ.
Түүнчлэн өндөр даралттай хүйтэн усаар шүршиж эхлэхэд Хүйтэн даралттай уснаас болж хэд хэдэн хүн бэртсэнээс 1 хүн хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна.
Х.Маргад
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих