Сүхбаатар "Жаахан шарга” театр нь анх 1942 онд "Жавхлант шарга” аймгийн клуб нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Тус театрын даргаар Т.Шинэхүү, Уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар МУСТА З.Далай, туслах найруулагчаар МУСТА Р.Оюунтуяа нар ажиллаж байгаа ажээ. Одоогоор 76 хүн ажллаж байгаагаас 51 хүн нь уран бүтээлийн албанд ажиладаг.
Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театр нь 1948 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тус театрын даргаар Л.Наранхүү уран сайханы удирдаачаар А.Ганзориг нар ажиллаж байна. Хөгжимт жүжгийн театр нь орон нутгийн цорын ганц Сонгодог Симфони найрал хөгжимтэй театр бөгөөд орон нутагт Сонгодог урлагийг бодитой, үр дүнтэй хөгжүүлж яваа жаран давсан уран бүтээлийн түүх арвинтай хамт олон юм.
Энэхүү гайхамшигтай хоёр театр анх удаагаа нэгдсэн тоглолтоо Улаанбаатарчууддаа хүргэхээр бэлдэж байна.
Дорнод, Сүхбаатар аймгийн театруудын амжилтаас дурьдвал:
Дорнод аймгийн хөгжимт драмын театр:
- Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбооноос хамтран орон нутгийн бүх театр чуулгуудын дунд зохион байгуулсан "Сонгодог бүтээл 2012” улсын уралдаанд Тэргүүн байр Гран при шагналын эзнээр тус театрын бүтээл тодорсон.
- 2014 оны Олон улсын "Гэгээн Муза” наадамд найруулагч, зохиолч, хөгжмийн зохиолч, эрэгтэй, эмэгтэй дүр, туслах эмэгтэй, эрэгтэй дүрүүдэд нэр дэвшсэнээс шилдэг эрэгтэй гол дүрд данжаадын дүрээр жүжигчин Ц.Одсүрэн, эмэгтэй гол дүрд Ялгуунгоогийн дүрээр жүжигчин Б.Ариунчимэг нар Гэгээн муза-11 наадмын цомын эзэд боллоо.
- 2013 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан Зүүн бүсийн мэргэжлийн бүжигчдийн анхдугаар уралдаанд манай бүжигчид амжилттай оролцож Тэргүүн байрт шалгарсан зэрэг амжилтыг дурьдахад таатай байна
Сүхбаатар аймгийн "Жаахан шарга” хөгжимт драмын театр:
- 2012 онд – "Сонгодог бүтээл – 2012” улсын уралдааны зүүн бүсийн шалгаруулалтанд "Увертюра опера” сонгодог концерт, У.Шекспир "Эндүүрлийн паян” сонгодог жүжгээр ДЭД байр эзэлжээ.
- 2014 онд– "Гэгээн муза -11” Олон улсын театрын их наадмын Хүүхдийн бүтээлийн төрөлд С.Маршакын зохиол, МУСТА Б.Мөнхжаргалын хөгжим "Муурын байшин” мюзиклээр "Шилдэг зураач” МУСТА С.Гантулга, "Шилдэг хөгжмийн зохиолч” МУСТА Б.Мөнхжаргал, "Шилдэг эмэгтэй дүр” А.Тодгэрэл, "Шилдэг туслах эмэгтэй дүр” МУСТА Д.Болортуяа нар шалгарсан туршлагатай уран бүтээлчидтэй байгууллага юм.
Монгол орны наран мандах зүгээс гэрэлтэн, соёлын урлагийн үрийг тарьж буй Сүхбаатар, Дорнод аймгийн уран бүтээлчдийн нэгсдэн тайлан тоглолтонд Нийслэлчүүд та бүхнийг урьж байна.
Түүнчлэн Дорнод, Сүхбааатар аймгийн уугуул иргэд та бүхнийг төрөлх аймгийнхаа уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг 11 сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнөө морилон таалан болгооно уу хэмээн хүсэх байна.
Тоглолтын тасалбар 11 сарын 16-наас эхлэн Соёлын төв өргөөний билетийн касс, Дорнод аймгийн хөгжимт жүжгийн театрын билетийн касс, Сүхбаатар аймгийн "Жаахан шарга” театрын билетийн касс болон easyticket.mn, 1900-1188-р худалдаалагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9400-2122, 99901316 утсаар авна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих