Пакистаны эрх баригчид The New Times сонины сурвалжлагчийг баривчлагдасн алан хядагч-амиа золиослогчтой уулзаж ярицлага авахыг нь зөвшөөрчээ. 2010 оны намар болсон 20-хон минутын уулзалтын үеэр Асад нэртэй залуу, сурвалжлагчийн асуултад гацаж түгдрэлгүйгээр ингэж хариулсан байна.
"Биднийг амиа золиослогч гэж битгий нэрлэ”
-Амиа золиослогчид яагаад гэм зэмгүй хүмүүсийг дэлбэлдэг юм бэ?
-Биднийг амиа золиослогчид гэж битгий нэрлэ. Бид амиа золиослогчид биш. Бид бол гэгээн эрх чөлөөний төлөө, өнөө үеийн гай гамшгийн эссрэг тэмцэгчид. Нөгөө нэг зүйл бол та "гэм зэмгүй хүмүүс” гэж хэнийг хэлээд байгаа юм. Жихадад ороогүй бүхнийг бид гэм буруутай гэж үздэг юм.
-Та нарын золиос болж байгаа хүмүүсийн дунд АНУ, Израилийг устгах ёстой гэж үздэг та нарын үзэл бодол нэгтнүүд ч байгаа юм биш үү?
-Тэгвэл тэд яагаад Мираншахед очихгүй байгаа юм. Мираншахе бол пакистаны умард Вазиристан бүсэд байдаг Талибан хөдөлгөөний гол түшиц болсон хот. Эсвэл биднний жихадыг тунхагласан өөр ямра нэг газарт очих ёстой шүү дээ. Үзэл бодол нэгтэй хүмүүс гэж бидэнтэй мөр зэрэгцэн тулалдаж яваа ахан дүүсийг л хэлнэ.
-Чи өөрөө Мираншахынх уу?
-Үгүй би Пенжабынх. Мираншахед зүгээр л цэргийн бэлтгэл хийсэн.
-Чиний найз нөхөд чинь чамайг мэдэх үү?
-Бидэнтэй нэгдээгүй хэнтэй ч бид харилцдаггүй. Бидэнтэй нэгдэх юм бол би юу дуртайгаа хийж болно. Үүнийг би таниар дамжуулан бүх хүмүүст хүргэх гэсэн юм.
-Тэгэхээр чинийхээр бол Мираншахе, эсвэл жихадыг тунхагласан тэр газруудад байгаа хүмүүсийн хэн нь буруугүй гэж үзэж болох нь ээ дээ?
-Хэн нь ч. Хэрэв манай эмир хэн нэгнийг, упирпагч, эсвэл хэсэг бүлэг хүнхийг алах даалгавар өгөх л юм бол бид түүний эргэн тойрны хэдэн зуун хүнийг хамт алахын тулд өөрийгө өдэлбэлнэ. Тушаал бол тушаал шүү дээ.
Аллахад хүрэх зам
-Чи ямар нэгэн зүйлд харамсдаг уу?
-Юундаа харамсах юм, цаашид ч харамсахгүй. Би можахед учраас нэг л зүйлийг хүснэ. Энэ бол өөрийнөө Аллахад хүрэх замд оруулахын тулд өөрийгөө золино. Өөр бодоод байх юм алга. Аллах бүхнийг өршөөн хэлтрүүлнэ. Харин бидэнтэй хамт тохиолдлоор амь үрэгдсэн хүмүүс байвал тэд ч бас тэнгэрт, диваажинд очиж бөидэнтэй ахан дүүс болно.
-Чамд ах, эгч дүүс бий юу. Тэд чиний үзэл бодлыг мэдэх үү, чамтай санал нийлдэг үү?
-Надад есөн ах дүү бий. Тэд миний үзэл бодлыг мэддэг дэмждэггүй юм.Тэгээд ч бидний зам салсан. Надад бол тэдний юу бодох нь хамаагүй, жихадыг хэн дагахгүй байна тэр бол дайсан гэсэн үг.
-Лалын сургаалиар бол чи Аллахын хориглосон зүйлийг хийж байгаа юм биш үү. Энэ талаар лалын олон сургаалд бичсэн байдаг….?
-Таны буруугүй гээд байгаа тэр хүмүүс чинь бүгд л америктай хамтран ажилладаг шүү дээ. Тэдний үзэл бодол бидэнд чухал биш, бүгд худалдагдсан хүмүүс.
-Энэ хүмүүсийн үзэл бодол, сургаалийн талаар…?
-Тэдний тухай юу ярихав дээ. "Талибан”-ы эсрэг хэн юу хэлдэг вэ, тэд бүгдээрээ л үхэх ёстой.
Нууц хүчин
-Хэрэв чамайг суллавал, дахиад өөрийгөө дэлбэлэхээр оролдох уу?
-Хэрэв Аллах л ингэж шийдвэл би үүнийг заавал хийнэ. Энэ засгийн газар, бидэнтэй нэгдээгүй тэр бүхнээс өшөө авахын тулд дахин дахин хийх болно. Амир гэр бүлийнхэнтэйгээ тооцоо бод гэвэл би дэлбэлэх л болно. Коран сударт амирын тушаалыг биелүүл гэсэн байдаг учраас би хэнийг ч өрөвдөхгүй дэлбэлэх л болно.
Нууц хүчин гэж байдаг, тэр нь бидэнд үйлчилдэг, харин бид түүнийг үнэлж хүндэтгэдэг. Удахгүй намайг шоронгоос суллана, тэгэхээр яахыг харж байгаарай.
-Пакистанд нууц хүч байна уу?
-Байлгүй яахав.
-Чи гэрлэсэн үү?
-Үгүй. Тийм юмаар оролдох зав надад байгаагүй. Гэвч би бидний үзэл бодлын төлөөнөө өөрийгөө дэлбэлж амиа өгвөл тэнгэр дэх диваажинд 72 онгон бүсгүй намайг хүлээж байгаа. Тэгэхээр ганц эхнэр хэнд хэрэгтэй юм бэ.
Эх сурвалж: www.assa.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих