Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг дараахан нь саатуулсан. Тэгвэл сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг эзгүйд ЭМС-ийн сайдын суудлын төлөөх "дайн” эхэлсэн бололтой. Энэ асуудлаар өнөөдөр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос олон нийтэд хандсан юм. Тус холбооны тэргүүн Т.Хасбаатар энэ үеэр "ЭМС-ын сайдын суудлыг АН-ын гишүүд авах ёстой. Өнгөрсөн гурван жилд тус салбарын ажил уналтад орсон. Бид улс орны хамгийн чухал энэ салбарыг эргүүлэн авахыг хүсч байна” гэв.
Б.МӨНХБАЯР
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12699
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих