Татварын Ч.Гансүхийн хэрэгт хэдэн
эмэгтэй холбогдсоны нэг нь О.Бямбасүрэн юм. Тэрээр Өвөрхангайн хүн агаад
хэрэгт холбогдох үедээ ТЕГ-ын Хяналт шалгалт арга зүйн хэлтэсд улсын
байцаагч ажилтай байж. Ам бүл хоёр хүүхдийн хамт амьдардаг гэнэ.
О.Бямбасүрэнг "хяналт шалгалтыг 2 ба түүнээс дээш улсын байцаагчдын
бүрэлдэхүүнтэй багаар хийх…” гэсэн дүрмийг зөрчин "Эрстсайр эксплорэйшн”
компанид ганцаараа шалгалт хийж 315.4 сая төгрөгийн татвар төлөхөөс
зайлсхийсэн байхад нь дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлээгүй
гэсэн ганцхан үйлдлээр ялласан. Түүнийг 2013 оны 1-р сарын 15-наас
эхэлж хорин хоёр сарын дараа ажлаас нь түдгэлзүүлжээ.
Нийтдээ 54 хоног
цагдан хоригдсон. О.Бямбасүрэн нь ганцаараа шалгалт хийх эрхтэй хэмээн
маргаж шинжээчээр ажилласан Чингэлтэй дүүргийн байцаагч Ц.Базарсүрэн,
С.Байгалмаа нарын дүгнэлтийг буруу гэж тайлбарласан гэнэ. Шүүх түүнд
гурван жилийн хорих ял оногдуулаад тэнсэн харгалзсан.
NUUTS.MN
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1271
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих