Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт буруутган АТГ-аас саатуулсан. Түүнийг албан өрөөндөө хээл хахуулиар авсан их хэмжээний мөнгөө хадгалж байсныг үйлдэл дээр нь барьж баривчлан саатуулсан гэсэн мэдээлэл бий. Харин Г.Шийлэгдамбын хувьд "Найзаасаа авсан мөнгөө хадгалж байсан” хэмээн тайлбарласан билээ.
Өнөөдрийн байдлаар Г.Шийлэгдамбад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нараас байцаалт авчээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяраас Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө ямар зорилгоор их хэмжээний мөнгө хадгалах болсон, энэ мөнгө нь намын санхүүжилттэй холбоотой эсэх талаар тодруулжээ. Харин Н.Удвалаас Эрүүл мэндийн яаманд хэрэгжүүлсэн төсөл, тендерийн талаар мэдүүлэг авсан байна.
Г.Шийлэгдамбыг бусдаас 500 сая төгрөгтэй тэнцэх ам.долларыг авч өрөөнийхөө сефинд хадгалах гэж байхад нь үйлдэл дээр нь саатуулсан хэмээн АТГ-аас мэдэгдсэн. Харин үүнийг МАХН-ын хамтран ажилладаг хүмүүс нь эрс үгүйсгэж, түүний авлига авах хүн биш хэмээн мэдэгдээд байгаа юм.
Г.Төмөр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих