Уг ослыг Лалын улс бүлэг үйлдсэн гэж хүлээгээд байсан билээ.
Онгоцны ослын шалтгааныг тэсрэх бөмбөг байсан гэж ОХУ-ын Аюулгүй байдлын албанаас мэдэгдсэн. Нэг кг тэсрэгч агуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас онгоц агаарт сүйрсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг олж, шийтгэлийг нь оногдуулах болно гэж хатуу хэлсэн юм.
ОХУ-ын засгийн газраас ослын талаар мэдээлэл өгсөн, онгоцыг хэн унагасан талаар мэдээлэл өгсөн хүнд 50 сая долларын шагнал өгнө гэж амлаад байгаа тухай Спутник агентлаг мэдээлсэн юм.
Путин: Бид бүгдийг санаж байна.
Шарм Эль Шейхын онгоцны осол бол анхны гэмт халдлага биш бөгөөд 2013 оны сүүлээр болсон Волгоград галт тэрэгний буудлын дэлбэрэлтийг нэрлэж болно. Бидний нулимс хатаж амжаагүй байна. Гэхдээ бид хэрэг үйлдсэн этгээдүүдийг энэ ертөнцийн хаана ч нуугдаж байсан олж, үйлдсэн хэргийнх нь төлөө шийтгэл оногдуулах болно гэж андгайлсан юм.
Египтийн албаныхан онгоцны осолтой холбоотойгоор 17 хүнийг баривчилсан ба Шарм Эль Шейх нисэх буудлын хоёр ажилтныг онгоцонд бөмбөг суурилуулахад тусалсан гэж сэжиглэж байгаа юм.
И.МӨНХЦЭНГЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих