
Энэ удаагийн дугаарын зочноор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулууныг урилаа. Тэрээр элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн анхны гишүүн юм. Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхийн тулд уг багийн гишүүд Финлянд, Герман, АНУ, БНСУ-ын элэг шилжүүлэн суулгах төвүүдэд эмч, сувилагч, инженер зэрэг 30 гаруй хүнийг 5-6 жил дадлагажилт хийлгэжээ. Энэ хугацаанд туршилтын мэс засал болон бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. 2011 онд БНСУ-ын "Асан "төвийн профессор Сун Гуй Лий ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багтай хамтран ажиллаж, Монголд анх амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилттай хийжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Өнөөдрийн байдлаар хэдэн хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байна вэ?
-Анх 2007 онд хоёр гишүүнтэйгээр эрхтэн шилжүүлэх баг бий болж байсан бол одоо 30 гаруй гишүүнтэй болжээ. Манай эмч сувилагч нар Солонгосын "Асан” төвд 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж уг төвд элэг шилжүүлэн суулгах мэс засал хэрхэн хийж буйг ажиглан хамтран хагалгаанд оролцож байна. Мөн хагалгааны өмнөх болон хагалгааны эмчилгээ оношлогоо, хяналтыг хийх, удирдлагын менежмент зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг судалж, суралцаж туршлага хуримтлуулсан. "Асан” төв нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг хийдэг дэлхийн хамгийн том төв юм. Сүүлийн үед кадавр донор буюу тархи нь үхсэн донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал нэмэгдэх хандлагатай байгаа. Тэнд жилд 380-410 элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Одоогийн байдлаар бид Монголдоо 13 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна.
-Саяхан анх удаа дөрвөн настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ жил анх удаа дөрвөн нас дөрвөн сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол Улсын элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, "Асан” төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хамтарч хийсэн. Энэ хүүхэд нь төрөлхийн цөсний замын гажиг, битүүрэлтэй байсан. Энгийнээр бол элэгнээс ялгарч байгаа цөс нь гэдэс рүүгээ орж чадахгүй байсан гэсэн үг. Үүнээс болж бие нь шарлах, элэгний дутагдалд орох аюулд хүрч болзошгүй байсан. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар энэ хүүхдийг бага байхад нь цөсний замыг нь чөлөөлж, гэдэстэй нь залгах мэс заслыг хийсэн. Гэхдээ энэ нь тухайн үедээ хүнд байдлаас амь насыг аварсан эмчилгээ байсан. Харин төгс эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал юм. Элэг шилжүүлэн суулгах мэс засал элэгний эмгэгийн төгсгөлийн үе шатанд орсон хүмүүсийн хамгийн сүүлийн эмчилгээ байдаг. Харин энэ эмчилгээг бид хүүхдэд амжилттай хийлээ.
-Цаашид манайд эрхтэн шилжүүлэх хагалгааг бие даан хийх эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж ямар төвшинд байна вэ?
-Монголд эмчлэгдэхгүй байгаа эмгэгүүдийг эх орондоо эмчилдэг болох, ард иргэдээ гадагшаа явж эмчлүүлдэг зардал, чирэгдэлийг багасгахын төлөө эмч бид чадах чинээгээрээ ажиллаж байна. Манай эмч мэргэжилтнүүдийн хувьд онолын хувьд сайн бэлтгэгдсэн туршлагатай. Тоног төхөөрөмжийн хувьд Засгийн газрын санхүүжилтээр тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Гэхдээ энэ салбар өөрөө байнга хөгжиж байдаг. Тиймээс бид эмч, мэргэжилтнүүдээ тасралтгүй сургалтад хамруулдаг, тоног төхөөрөмжөө шинэчилдэг байх хэрэгтэй.
-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд донор чухал байдаг. Манайд донорын олдоц хэр байдаг бол?
-Манай улс цөөхөн хүн амтай ч өвчилж байгаа хүмүүс нь маш их байдаг. Гэтэл дэлхий дээр өвчлөл, донорын олдоцыг нь судлаж үзээд 5.5 -6 сая хүн амд нэг эрхтэн шилжүүлэх төв байх ёстой гэж тооцоолсон байгаа юм. Гэтэл манайх гурван сая хүн амтай. Дээрээс нь донорын олдоц асуудалтай байдаг. Эрүүл гэж бодож явсан хүмүүс хүртэл эмгэгтэй, архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, элэг нь өөхөжсөн эсвэл ямар нэг вирустэй байдаг. Мөн янз бүрийн суурь өвчтэй байдаг. Ингээд донорын шалгуурт таарах хүн тэр бүр олддоггүй. Нөгөө талаас тархины үхэлтэй буюу кадавр донорын олдоцыг нэмэгдүүлэх талаар нэлээд ажил хийх шаардлагатай. Үүнтэй холбоотой манай эмнэлэгт тархины үхэл тодорхойлох баг байгуулсан. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын II, III эмнэлэгт байгуулж байгаа.
-Тархины үхлийг тодорхойлох баг гэхээр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих