
Түүний сэтгэгдлийг засваргүйгээр шууд орууллаа.
Гадаадруу гарч газар үзмээр байна уу?
Энэ үнэхээр амархан. Чамд мөнгө л хэрэгтэй.
Гадаадад амьдармаар байна уу?
Энэ үнэхээр хэцүү. Тэсвэр тэвчээр, ур ухаан, харилцаа, хурдан шаламгай байдал, үнэнч зан гэх мэт бүх л зүйл хэрэгтэй.
Үлгэрийн юм шиг Сайхан харагдах гадаад орны тухай ярьж өгөх үү?
Үнэндээ авруулж байгаа зураг нь хамгийн сайханаараа гарч байгаа нь энэ.
Сард 2-3хан гарах сайхан амралтын нэг. Өглөөний 7:10с хойш 20:00 цаг
заримдаа 36 цаг ажиллах нь ч бий. Хэн нэгэнд зэмлүүлэн, хараалган,
аашлуулан байж өдөрийг өнгөрөөдөг ч орой орондоо ороход хамгийн сайхан
нь. Ганц амралтаараа зарим нь салхилаж байхад зовсон нэгэн нь гэртээ
архи ууж суух. Ар гэрээс нь залган ярих ч ихэнх нь мөнгө төгрөг, өрөнд
орсон талаар сонсон стрэсстсэндээ тэр байх. Гэрээнийхэн хэнээс айхгүй
явж байхад харынхан өрнөөсөө гарчихаад харих юмсан гэсэн бололд автан
айдаст хүйдэстэй хэн нэгэнээс гөлөлзөн явна. Мэдээж ажилтай нэгэн нь
сайхан ч ажилгүй хүмүүс бас л их. Сарынхаа байр хоол хүнсгүй л бол саун
бараадан өдрийн арбайт хайсаар л гэлдрэнэ. Шантарсан нэгэн ч байхад
сайхан ажиллаж байгаа нь ч байна. Хууран мэхлэхгүйг хичээсэн нь ч байхад
хулгай хийгээд баригдсан нь ч бас олон. Гэртээ харихыг хүсэн тэмүүлдэг
нэгэн байхад гэрлүүгээ явахыг ч хүсэхгүй нь хүртэл байна. Жаргалын төлөө
гадаадыг зорьсон мань зарим нэгэнд нь зовлонгийн эхлэл ч болно.
Үнэхээр гадаададруу Монголчууд мань юуны төлөө яваад байна гэж бодохоор
сайхан амьдрал, мөнгө, аз жаргалыг л эрэн явдаг ч олсон нь бас л ховор.
Өгсөн мөнгө нь өнөөгийн нийгэмд уусан арилж сараас сарын хооронд л
сажиллан зовон амьдарч байна. Хашигран дуулах залууг биш хар архинд
автан унсан Монгол залууг Сайхан гадаадад харлаа. Харих гэхээр өнөөх л
хар шудрага бус, хээл хахуульд автсан нийгэм.
Гадаадад ингэж амьдрах хэр их Монголчууд байгаа болоо? Сурсан мэдсэн
зүйл нь олон ч сайхан Монголдоо хэрэгжүүлэх боломжгүй. Үйлдвэрийн бүх
салбарт ажилласан ч үйлдвэргүй нийгэмд яаж амьдрах вэ?
Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө Тэднээс Бид шаардах хэрэгтэй.
Тарж бутарсан Монголчуудынхаа төлөө Тэднээс Бид шаардах хэрэгтэй.
Монгол улс минь хөгжих боломж үнэхээр их бий. Газар шороогоор биш. Алт эрдэнэсээр ч биш.
Үйлдвэржилтээр л улс орон хөгждөг юм шүү.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих