Аймгийн хэмжээнд 2015 оны эхний 10 сард 7744.1 сая төгрөгний хохиролтой 453 холбогдогчтой, эрүүгийн 443 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 11 хэргээр буюу 2,4 хувиар буурч , гэмт хэргийн илрүүлэлт 74.5 хувьтай буюу 6.6 хувиар өсчээ.
Гэмт хэргийн улмаас 22 хүн нас барж, 225 хүн гэмтэж, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 7226.7 сая төгрөг буюу 93.3 хувийг нөхөн төлүүлж, 1091.2 сая төгрөгний хөрөнгийг битүүмжлэв.
Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:
-хүний амь нас хохирсон хэрэг 8 буюу 1,8 хувь
-бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг 150 буюу 33,8 хувь
-хулгайн хэрэг 111 буюу 25.0 хувь
-үүнээс: малын хулгайн хэрэг 47 буюу 10,6 хувь
-хүчиндэх хэрэг 7 буюу 1.6 хувь
-залилах хэрэг 10 буюу 2,2 хувь
-ашиглалын хэрэг 4 буюу 0,9 хувь
-танхайн хэрэг 11 буюу 2.5 хувь
-зам тээврийн гэмт хэрэг 59 буюу 13,3 хувь
-дээрэмдэх хэрэг 15 буюу 3,3 хувь
-булаах хэрэг 1 буюу 0,2 хувь
-байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 7 буюу 1.6 хувь
-албан тушаалын хэрэг 5 буюу 1,1 хувь
-бусад хэрэг 55 буюу 12,4 хувийг тус тус эзэлж байна.
Дээрэмдэх хэрэг 6,5 дахин /13 нэгжээр/, албан тушаалын хэрэг 5 дахин /5 нэгжээр/, зам тээврийн осол 55.3 хувиар /21 нэгжээр/, бусдын биемахбодид гэмтэл учруулах хэрэг 8.7хувиар /12 нэгжээр/, байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 133.3 хувь /4 нэгжээр/, хүчиндэх хэрэг 16,7 хувиар /1 нэгжээр/, бусад төрлийн хэрэг 1,8 хувиар /1 нэгжээр/ тус тус өсч, хулгайлах хэрэг 35,4 хувиар /61 нэгжээр/, хүний амь нас хохирсон хэрэг 11,1 хувиар /1 нэгжээр/, булаалт 50,0 хувиар /1 нэгжээр/, танхайрах хэрэг 31,2 хувиар /5 нэгжээр/ тус тус буурсан, ашиглалын болон залилангийн хэрэг урьд оны ижил түвшинд байна.
Үйлдэгдсэн бүх хэргийн 111 буюу 25,0 хувь нь хулгайн хэрэг, хулгайн хэргийн 47 буюу 42,3 хувийг мал хулгайлах хэрэг эзэлж байгаа ба хулгайлах хэргийн илрүүлэлт 63,2 хувь /өмнөх оныхоос 5,5 хувиар өссөн/, үүнээс мал хулгайлах хэргийн илрүүлэлт 70,5 хувь /өмнөх оны мөн үеэс 15,1 хувиар өссөн/ үзүүлэлттэй байна.
Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл гудамж талбай, олон нийтийн газар, байгууллага, гэр орон сууцанд үйлдэгдсэн хэрэг 1-38 нэгжээр буюу 2,9-52,8%-иар, хүнд гэмт хэргийн гаралт 6 нэгжээр буюу 23,1%-иар, согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд оролцож үйлдэгдсэн хэргүүд 1-13 нэгжээр буюу 3,2-325,0%-иар тус тус өсч, бэлчээр, бусад газарт үйлдэгдсэн хэрэг 26-33 нэгжээр буюу 16,7-50,8 %-иар, хөнгөн, хүндэвтэр, онц хүнд гэмт хэргийн гаралт 4-8 нэгжээр буюу 2,3-50,0%-иар, бүлэглэн, эмэгтэй хүн оролцож үйлдсэн хэрэг 1-4 нэгжээр буюу 2,3-9,1 хувиар тус тус буурсан байна.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тухайн онд 6597-г хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 1038 нэгжээр буюу 13,6 хувиар буурсан, өмнөх оны үлдэгдэл 86, нийт 6683 гомдол мэдээлэл шалгасан нь өнгөрсөн оны мөн үеэс 1034 нэгжээр буюу 13,4 хувиар буурчээ. Гэмт хэргийн талаархи 1871 /өнгөрсөн оны мөн үеэс 169 нэгжээр буюу 8,3 хувь буурсан/ гомдол мэдээлэл, зөрчлийн талаархи 4523 /өнгөрсөн оны мөн үеэс 607 нэгжээр буюу 11,8 хувь буурсан/ гомдол мэдээлэл, бусад байдлаар 105 /өнгөрсөн оны мөн үеэс 630 нэгжээр буюу 85,7 хувь буурсан/ гомдол мэдээлэл шийдвэрлэж, 178 буюу 2,6 хувь нь шийдвэрлэгдээгүй үлдэгдлээр, харьяаллаар 6 гомдол мэдээллийг шилжүүлсэн байна.
Хүлээн авсан гомдол, мэдээллийг өнгөөр нь авч үзвэл:
- Хүний амь нас хохирсон 79 гомдол мэдээлэл буюу 1.2 хувь
- Хүчингийн 15 гомдол мэдээлэл буюу 0,2 хувь
- Булаалтын 13 гомдол мэдээлэл буюу 0.2 хувь
- Дээрмийн 20 гомдол мэдээлэл буюу 0,3 хувь
- Жижгээр танхайрсан гомдол мэдээлэл 2875 буюу 43,0 хувь
- Иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг 425 гомдол мэдээлэл буюу 6,3 хувь
- Залилангийн 45 гомдол мэдээлэл буюу 0,7 хувь
- Зам тээврийн 1571 гомдол мэдээлэл буюу 23,5 хувь
- Хулгайн гомдол мэдээлэл 626 гомдол мэдээлэл буюу 9,4 хувь
- Байгаль орчны эсрэг гомдол мэдээлэл 79 буюу 1.1 хувь
- Бусад гомдол мэдээлэл 935 буюу 14,0 хувийг тус тус эзэлж байна.
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 491 /өнгөрсөн оны мөн үеэс 17 нэгжээр буюу 3,3 хувиар буурсан/ гомдол мэдээлэл буюу 26,2 хувь-д эрүүгийн хэрэг үүсгэн, 1355 /өнгөрсөн оны мөн үеэс 130 нэгжээр буюу 8,7 хувиар буурсан/ гомдол мэдээлэл буюу 72,4 хувь-д эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан байх ба 1344 буюу 99,2 хувь нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлтэй байна. Шалгасан гомдол мэдээллийн 921 буюу 49,2 хувийг 0-5 хоногт шийдвэрлэжээ.
Зөрчлийн талаархи гомдол мэдээллийн 97 буюу 2,1 хувийг торгуулийн хуудсаар, 3439 буюу 76,0 хувийг шийтгэврээр тус торгож, 497 буюу 10,9 хувийг баривчлах, 400 буюу 8,8 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл ноогдуулан шийдвэрлэсэн, шалгасан гомдол мэдээллийн 4521 буюу 99,9 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэжээ.
Энэ хугацаанд захиргааны 15729 зөрчил /өнгөрсөн оны мөн үеэс 670 нэгж буюу 4,1 хувиар буурсан/ илрүүлэн, 379 жолоочийн /өнгөрсөн оны мөн үеэс 138 нэгжээр буюу 26,7 хувиар буурсан/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 518 хүнд /өнгөрсөн оны мөн үеэс 55 нэгжээр буюу 9,6 хувиар буурсан/ баривчлах шийтгэл ноогдуулан, зөрчил гаргасан 14754 /өнгөрсөн оны мөн үеэс 542 нэгжээр буюу 3,5 хувиар буурсан/ иргэн, албан тушаалтан, байгууллагад 116 сая 909,9 мян.төгрөгний торгууль /өнгөрсөн оны мөн үеэс 6031,3 мян.төг буюу 5,4 хувиар өссөн/ ноогдуулсан байна.
Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 4084 хүнийг саатуулсан нь 2032 нэгжээр буюу 33,2 хувиар буурсан байна. Саатуулагдсан хүний 6,4 хувь буюу 381 хүн /өнгөрсөн оны мөн үеэс 118 нэгж буюу 30,9 хувиар буурсан/ эмэгтэй хүн, 0,2 хувь буюу 7 нь насанд хүрээгүй хүүхэд /өнгөрсөн оны мөн үеэс 26 нэгж буюу 78,8 хувиар буурсан/ эзэлж байгаа үзүүлэлттэй байна.
Цагдаагийн газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих