Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-н гишүүн Х.Болорчулуун, Д.Батцогт
болон албаны хүмүүс албаны хүмүүс манай аймагт ажилласан байна.
Тэд аймгийн Засаг дарга С.Ганбат, ИТХ-н дарга Р.Зоригтбаатар, аймгийн
Засаг даргын орлогч М.Бадамсүрэн нартай ажил хэргийн уулзалт хийсэн юм.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга С.Ганбат Дорнод аймагт эрчим хүч,
шугам сүлжээний талаар хэрэгжиж байгаа ажлуудын талаар танилцуулсан юм.
Манай аймгийн хувьд аймгийн 12 сум "ДБЭХС” ТӨХК-ийн дотоодын төвлөрсөн
эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон. Чулуунхороот сум ОХУ, Халхгол сум
БНХАУ-аас эрчим хүч импортлон авдаг.
Эрчим хүчний сайд энэ жил ДБЭХС ТӨХК-н өргөтгөлийн ажлыг концевсийн
гэрээний үндсэн дээр өргөтгөх ажлыг Засгийн газрын тогтоолын дагуу энэ
3-р сард багтаан эхлүүлэх болсон болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
Матад тамсагын 35 кв-н агаарын шугамыг барих ажлын тендер яаман дээр
зарлагдаад байгаа талаар мэдээллийг өгсөн юм.Мөн аймгийн удирдлагуудын
зүгээс Анхны ууган, орон нутгийн Адуунчулууны уурхайн нүүрсэн дээр
түшиглэн "ДБЭХС” ТӨХК-ийн өргөтгөлийг асуудлыг эрчимжүүлэх, ойрын
хугацаанд шийдвэрлэх:
-Мардай-Чулуунхороот сумын 35 кВ-ын 160 км ЦДАШ, дэд станц барих ажлыг гүйцээж дуусгах – 4,5 тэр бум төгрөг.
Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй сумдын төвлөрсөн дулаан хангамж төслийн хүрээнд 2014 онд Дашбалбар сумыг хамруулан төвлөрсөн дулааны эх үүсвэртэй болгох зэрэг асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Эрчим хүчний сайд эдгээр асуудалд анхаарал тавин ажиллахаа илэрхийлсэн юм. Эрчим хүчний сайд ДБЭХС ТӨХК болон Адуунчулуун ХК дээр очиж ажил байдалтай нь танилцах юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=128
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих