"10 сар тээж, ангир уургаа хөхүүлж өсгөөд, хүний
зэрэгт хүрчихсэн тийм сайхан амьтнаа нүгэлт би өөрийнхөө гараар
егүүтгэсэн гэхээр итгэж өгдөггүй юм. Хэзээ нэг өдөр хүү минь хүрээд ирэх
юм шиг санагдаад байдаг. Заримдаа миний хүү "Ээж, ээж” гээд яг л
дуудаад байх шиг. Учрыг нь ч ойлгохгүй байна аа...” хэмээн 62 настай гэх
Юмсүрэн гуай ярьж сууна.
Тэрбээр соц нийгмийн үед худалдааны байгууллагад нярав, нягтлан хийж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Ингэлээ гээд гар хумхин суугаагүй, зам дагуу байрлалд гурван ханхай гэр бариад хоолны газар ажиллуулсан байна. Дөрвөн хүү, нэг охин төрүүлсэн түүнд гар, хөлийн үзүүрт гүйх ач нараас эхлээд бараа материал зөөгөөд өгөх архайж, дархайсан хэдэн хүү нь байсан болохоор олны талархал хүлээсэн сайхан "Зоогийн газар”-ыг дор нь босгоод авчээ.
Хотоос зайдуухан ч гэлээ хөл хөдөлгөөн ихтэй болохоор орлого, ашгийн хувьд чамлахааргүй сайн байж. Таван хүүхдийнхээ гурвыг их, дээд сургууль төгсгөөд хоолтой нь залгуулчихаж. Харин хөвгүүдийн отгон нь буюу Хүрэлийгээ дунд сургууль төгсөнгүүт дэргэдээ авч наймаа, арилжаа хийлгэжээ. Хамгийн бага ганц охин нь Японд суралцаж, тэндээ ажиллаж амьдраад бие даасан байна. Хөвгүүд нь ч тус тусын амьдралыг хөөж, гэр бүл болцгоон туурга тусгаарлацгаасан аж. Харин Хүрэл хоёр хөгшний "аминых” гээд нэлээд дураараа, аав нь өнгөрөөд удаагүй байсан болохоор "Би сургуульд орохгүй” гээд Юмсүрэн гуйаг дийлж, наймаанд хөл тавьжээ. Тэрбээр ер нь л гэр амьтай, дуу цөөнтэй, нэлээд хэрсүү хүүхэд гэнэ. Өсч насанд хүрсэн, том эр болсон ч тэр зангаа тавилгүй, ээжийнхээ дэргэдээс холдолгүй 25 нас хүрсэн байна. Ээжийн сийрэг ухаан, авхаалж самбаанаас Хүрэлд бас нэлээд түлхүү өвлөгдсөн тул наймаанд ч одтой сайн байжээ. Харин ганц бие түүнийг эргүүлдэх, харц шидэх бүсгүйчүүд цөөн биш байсан нь Хүрэлийг их өөрчилж, хувиргасан хэмээн Юмсүрэн гуай ярьж байна. "Хүнтэй суулгүй, тэр олон жил явсан атлаа, барагтай бүсгүйд нүүр өгөхгүй нэлээд яхир ханддаг мөртлөө миний хүү тэр нэг хүүхнээс салж чадахгүй явсаар байгаад хорвоог орхисон. Тэр хүүхэнтэй учраад л архинд дурлаж, уух болсон. Уудаггүй байсан хүн чинь уухаараа их хэцүү, барагтай бол гардаггүй юм билээ. Би өөрийнхийг өмөөрч хүнийхийг өөчилж, муучилж байгаа юм биш. Тэр хүүхэн өөрөө архи уудаг. Нэлээд замбараагүй амьдралтай хүн л дээ. Хүрэл тэнд очихоороо, түүнтэй хамт байхаараа архи ууна. "Муутай нөхөрлөвөл могойн хорлол” гэж ямар үнэн үг вэ гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн, харсан даа...”. Энэ бас Юмсүрэн гуайн үг.
Түүнийг гэмт хэрэгтэн үүднээс нь буруутгах эсвэл зөвтгөхийг зорихгүй байна. Алдаж, эндсэн энэ хүний үг, үйлдэл бүхэн бусдад сургамжтай учраас онцлоод байгаа юм. Намрын налгар сайхан өдөр байж. Юмсүрэн гуай Өмнөговиос гарсан жуулчдыг хүлээж авах гээд завгүй хэдий ч хотоос ирнэ гэсэн хүүдээ сэтгэл зовнин зам харуулдаж байжээ. Тэрбээр нэг л таагүй зөн совинд хүлэгдээд, сэтгэл нь тогтож өгөхгүй байсан байна. Ядаж байхад Хүрэлийн утас холбогдохгүй байсан нь эхийн сэтгэлийг улам ихээр зовоожээ.
Борви бохисхийлгүй ажиллаж, нэлээд ядарч тамирдсан Юмсүрэн гуай давхийн цочиж, хаалга балбах чимээнээр сэрсэн байна. Гурван ач нь гадаа ойр зуурын юм хийж байх хооронд дугхийх үеэр Хүрэл согтуу ирчихээд хаалгаа балбан:
- Хөөе, хөөе. Хүн байна уу? Энэ хаалгаар чинь орж болохоо болио юу... хэмээн хашгичсан байна. Сандран очиж хаалгаа онгойлгож өгтөл:
- Та ч муу хүүгээ шагайлгахаа болих нь шив дээ гэсээр Хүрэл ээждээ ч үнсүүлэлгүй шууд орж хоймор суужээ. Хажууд нь хачиг шиг наалдан мэнд ус ч мэдэлгүй харц буруулан суусан Хулан гэх эмэгтэй харваас мөн л согтуу, нүд нь солбиж сүүтийгээд бүр ёозгүй царайлан байжээ.
- Миний хүү, цай уу. Наад хувцас хунараа нимгэл. Эх нь хушуу дэвсэн бага хүүгээ архи уусан ч гэсэн ийн аргадтал:
- Цай биш архи уумаар байна гэж шүд тамшаалан ханхалзжээ. Тэгснээ:
- Энэ миний эхнэр болох бүсгүйг та нар нэг нүдээрээ ч харах дургүй бил үү?.. хэмээн агсамнах, хэрүүл өдөхийг хослуулсан байна.
- Миний хүү чинь юун дэмий юм яриад байгаа юм бэ? Та хоёр болж бүтээд, хүний дайтай явах юм бол өөрсдөд чинь хэрэгтэй шүү дээ. За, миний хүү элдвийн юм ярилгүй энэ жаахан архийг уучихаад унтаж амар. Юмсүрэн гуай хүүгээ ингэж аргадаад шилний хугасаас арай дээгүүр хэртэй архи урд нь тавьжээ.
- Ээж минь, та ийм л хүн шүү дээ. Надаас бусдад нь бол сайн чанарын архийг бүтнээр нь барина биз гэснээс ширээн дээр тавьсан аяга тавагтай бүхнийг унагаж, шилтэй архийг ор руу авч шидсэн байна. Тэгснээ хөлдөө тааралдсан ширээг өшиглөж унагааснаа:
- Би өөр айлд очиж архи ууна аа. Алив Хулаан, явъя, бос хэмээн хашгичжээ.
- Чи чинь одоо бүр цадигаа алдах нь ээ. Наад ширээ чинь эцгийн чинь гэрийн хойморт байгаа эд гэж зандраад гуйвлан зогссон хүүгээ арагш нь түлхтэл өнөө гайтай хүүхний хөлд тээглэсэн Хүрэл дагзаараа хөлдөөгчний булан мөргөж унасан байна. Хүрэл өндийж ирснээ нөгөө хүүхний гараас барьж босох гэж оролдтол согтуу хүүхэн урагш түүн дээр ойчжээ. Тэрний толгой, духны хэсэг Хүрэлийн хамар нармай дээр таарсан бололтой Хүрэлийн хамраас цус ихээр гарсан байна. Юмсүрэн сандран хүүгийнхээ толгойг өндийлгөтөл толгой нь бас хагарсан бололтой цус гарч байжээ.
- Яадаг билээ, хүү минь? Хажуу айлаас хүн дуудаарай... гэж Хуланд хэлтэл:
- Яах гэж байгаа юм. Хүнээр зодуулах нь уу? Намайг ингэсэн гэж хэлэх нь үү... хэмээн хэлээ ээдрүүлэн хэлээд их муухайгаар инээжээ. Энэ үед Хүрэлийн уруул ам хөхрөөд, таталт өгсөн байдалтай болсон байна.
Хүрэл гэх залуу ингэж амиа алдсанаар төрүүлсэн ээж нь "Хүн амины гэмт хэрэгтэн” болсон аж.
- Хүүгийнхээ амьсгал хураахыг нь харсан мөртлөө ажил явдалд нь оролцож, сүүлчийн замд нь үдэж чадаагүй. Салах ёс хийгээгүй... Би гэж үйлтэй амьтан ингэж сайхан хүүгийнхээ толгойг залгисан юм даа.
Юмсүрэн гуай ийнхүү харамсаж, өөрийгөө зэмлэж сууна. Талийгаач хүүгийнх нь алтан хайрцгийг нээсэн лам "Их сонин юм даа. Энэ хүүгийн амь сүнс нь их олон хоногийн өмнө гарч явсан байна. Хөөрхий дөө, эх рүүгээ тэмцсээр байгаад ирсэн ч нэг муу ёрын албин чөтгөр дагаж ирээд толгойг залгижээ. Хүү, эх хоёр гараасаа бариастай байх юм...” хэмээн хэлсэн байж.
- Би ч ухаантай, ухаангүй л байсан. Одоо бодох нь ээ, тэр хүүхэн ёстой л муу ёрын амьтан байх. Яагаад гэвэл хүү минь анх тэрнийг дагуулж ирэхэд л байдал, төрх нь жигтэйхэн хачин харагдсан юм даг... Унтаж байгаа мөртлөө нүдээ огт анихгүй, хараастай байх юм билээ. Хүүгээсээ асууж үзсэн л дээ. Тэгсэн чинь "Бүр багаасаа тийм гэсэн. Би ч заримдаа айгаад хачин болчихдог юм” гэж байсан... Тэр ер нь их л муу ёрын хүн байгаа юм. Яаж яваад хүү минь нөгччихсөн юм. Миний л үйл байх.
Юмсүрэн гуай харуусал, гомдолдоо багтран ингэж ярьсан ч гэсэн хэзээ хойно бүр сүүлд талийгаач Хүрэлтэй цуг явж наймаа хийдэг байсан хамгийн дотных нь найз Галаа бас нэг эргэлзээтэй, айдас төрүүлэм зүйлийг ярьжээ.
- Манай Хүрэл энэ хүүхнээс яаж холдож, салах гээд зугтсан ч гэсэн болохгүй байгаа юм. Энэ Хулан чинь заримдаа бие нь үзэгдэхээ болиод зөвхөн дуу нь сонсогдоод байдаг гэсэн. Өөр тийш яваад өгөхөөр Хүрэлийг дуу нь дагаад байлгаж суулгадаггүй гэсэн. Тэгээд мань хүн гайхаад "Одоо бүр айдаг болсон” гэж хүртэл ярьсан байсан. Тэр хүүхэн архи уухгүй бол бие дулаацдаггүй. Тэгээд байнга архи ууна. Ингэсээр байгаад найз маань уудаг болсон. Сүүлдээ ч "Би энэнээс холдвол үхэх байх...” гэж ярих болсон. Зөндөө олон хүнээс асууж, гэр орныхныг судлаад байсан чинь Хулангийн ээж нь "хар” Ханд гээд хараалч хүн байсан гэсэн. Тэгээд ээжийгээ нас барсан жил Хулан наймдугаар ангид байхдаа их хүнд өвджээ. Аав нь өвөрлөгч хүн байсан юм билээ. Урагш нь авч яваад их удаж байж ирэхдээ Хулан бүр аймаар төрхтэй юм ирсэн гэсэн.
Заримдаа хөгшин, заримдаа бүр охин шиг болж хувираад. Нэг хэсэг тэр хавийнхан тэдний гэр орноос айж дайждаг байжээ. Сургуулиасаа гараад гэрээсээ цухуйхаа больсон Хулан байнга архи уудаг болсноо бүр сүүлд нэг их гоёод валютын зах дээр зогсдог болсон гэсэн...
"Галаагийн энэ яриа миний гурван шөнийн хар дарсан зүүдтэй таараад байдаг юм аа...” гээд Юмсүрэн гуай дуугаа хурааж хэсэг сууснаа:
- Миний хүү очно гэсэн бол яг хэлсэн өдрөө, тэр хугацаандаа ирдэг юм. Гэтэл "нэг дэх өдөр очно” гэж ярьсан хүн чинь байдаггүй. Тэр шөнө нь би "Хүүгийн минь нэг улаан нүдтэй, жигтэйхэн урт үстэй хүүхэн чирч гулдраад байснаа алга болчих юм. Тэгснээ нөгөө Хулан жигтэйхэн хөгширчихсөн мөртлөө миний хүүг хөтлөөд том хадан дээр гараад зогсчихож. Хашгираад миний дуу хүрдэггүй ээ. Миний хүү ээжийгээ олж харахгүй байгаа бололтой...” гэж их муухай зүүдэлсэн. Дараачийн шөнө нь "Хүүгээ живж байна” гэж зүүдлээд, ирэхийнх нь урьд шөнө "Миний хүү надаас зугтаад. Би зөндөө дуудаад ирдэггүй. Цаана нь жигтэйхэн муухай эмэгтэй даллаад байх юм” гэж. Би тэр олон шөнө хар дарж зүүдлээд сэтгэл тогтож өгөхгүй, зүрх өвдөөд хэцүү л байсан. Гэтэл муу хүү минь тэр нэг хүүхэнтэй согтуу ирээд ийм юм болсон.
Юмсүрэн гуайд учир нь эс олдох ийм нэг хүүхэн "бэр” нь болох гэж хэд хэдэн удаа ирсэн юм байна. Ер нь тэр хүүхэн тэднийд цөөхөн ирсэн бөгөөд талийгаач хүртэл ээж дээрээ ирэх нь ховор болжээ. Хорин хэдхэн настай сайхан залуу хорвоогоос ийм харамсалтайгаар хуулийнхны, эмнэлгийнхний үзсэнээр бол "гадны нөлөөтэй”-гээр амь үрэгджээ.
Хүрэлийн толгой, ам, хамраас цус гарч ухаангүй болсон үед ээжийг нь загнаж, тавлаад зогсож байсан Хулан гэх бүсгүй хэрэг явдал болсноос хойш сураг тасран алга болсон байна. Түүнийг сэжигтнээр, сүүлдээ гэрчээр байцаах гэсэн цагдаагийнхан ч олоогүй гэнэ.
Нэгэнт шүүх эмнэлгийн дүгнэлтэд "Дагзандаа хүчтэй цохилт авснаас, мөн дух, нармайн хэсэг цөмөрснөөс цус алдаж амь насаа алдсан” гэж дурдсан учраас:
- Хүүгээ айлгах санаатай түлхсэн чинь том хөлдөөгчний өнцөг булан таарч, миний хүү амиа алдсан хэмээн өчсөн ээж нь ялан дээр унасан байна.
Хэн ч түүний учрыг эс олсон, хиймэл ч юм шиг эсвэл ёстой л амилсан чөтгөр адил хувирч, хувилдаг аль эсвэл алга болоод дуу хоолой нь байгаад байдаг тэр Хулан хүүхний гараас татаад босох гэтэл согтуудаа хөл дээрээ тэнцэж чадахгүйдээ ч юм уу эс бөгөөс зориуд улаан нүүрэн дээр нь мөргөж унасан тэрний буруугаас ч хорвоог орхисон юм болов уу гэх эргэлзээ хэнд ч төрөх ажээ. Гэвч хорвоо дээр тээж төрүүлсэн хөөрхий ээж нь үйлийг үүрч, өтлөх насандаа өргөст тортой хашаан дотор эрхи эргүүлэн сууж байна.
Талийгаачийн том ах нь "Миний дүүд бузар дэв шингэсэн юм билээ. Тэр хүүхэнтэй учирсан, салж чадахгүй болсон зэрэг бүгд хараал, хар дом байсан. Ээжийнхээ сэтгэлийг бодоод ил гаргаж хэлээгүй нь буруу ч байсан байх... Хэдэн сарын өмнө миний дүү надтай яриад их сонин юм хэлсэн л дээ. Юу гэсэн гэхээр "Ах аа, та чинь уг барьсан бөө хүн биз дээ. Дүүгээ аварч, амраах юм биш үү...” гэсэн. Би их тэнэг хүн. Онгодтойгоо ойлголцож, учрыг хэлээгүй. Зүгээр л сахиусандаа итгээд, хэнэггүй царайлаад явдаг хүн байхгүй юу. Сүүлд би өөрөө маш айхтар юман дотор орж, их зовсоон. Мэдээж шүү дээ, дүүгээ гуйсаар байхад нь туслаагүй юм чинь. Харин ч сайн багш, сайхан төлөв өгөөмөр сахиусны ачаар би зөвхөн өөрийгөө авраад гарсан. Миний дүү ч гэсэн уг авч зайран болох ёстой байсан... Өөр ч юу хэлэх вэ дээ. "Дороо суурьтай” байхгүй бол юу ч мэдэхгүй, өөрийгөө сонсохгүй, уншихгүй хэнэггүй зангаасаа болж ер нь монголчууд бид бие биедээ их гай болж байна. Дүүгээсээ хойш би багшдаа дахин очиж, шалгуур, даваа бүхнийг туулаад зайран болсон. Одоо онгод сахиусныхаа буян тусыг олны төлөө зориулна аа. Дүүгийнхээ хойдын буянг ингэж үйлдэнэ...” хэмээн ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12811
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих