
Энэ маань ч олон хүмүүст хүрсэн байна. Харин энэ хуйвалдааныг зохион байгуулагч, оролцогч Лувсангийн Хишигтогтох сандарч хариу мэдэгдэл өнөөдөр хийлээ.
Маш товчхон мэдээлэл хийж өөрийн албан тушаал өмч хөрөнгө ашигласан талаараа дурдсангүй, идэж ууснаа ярьсангүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалсан тухайгаа тайлбарласангүй. Харин ч эсрэгээрээ матрын нулимс унагааж өөрийгөө өрөвдүүлэх тухай ярьж байна.
Одоо ард иргэд ялангуяа залуучууд хууртахаа больсон. Миний баримталдаг зарчим бол шударга байх, хөдлөшгүй баримтад тулгуурлах үүнийг маань ч надтай хамтардаг,найзалдаг, эргэн тойрны хүмүүс мэддэг билээ. Мэдээж ТВ-ийн мэдэгдэл цагт баригддаг орхигдуулсан зүйл байдаг, мөн нарийн ширийн зүйлсийг тайлбарлах цаг байдаггүйг та бүхэн мэдэх билээ.
Тийм учраас би тодорхой тайлбаруудыг өөрийн Фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэхээр шийдлээ. Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй Лувсангийн Хишигтогтох өнгөрсөн жил "Та иргэнийхээ хувьд Шүүхийн шийдвэрийг биелүүлээч гэж ФБ мессенжрээр хэлэхэд би яаж мэдэхэв дээ чи Ганбат даргад хэлээч дээ. Би өгье гэсэн ч май гээд өгчихгүй гэж хэлээд намайг блоколчихсон шүү.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12815
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих