
Хүн гэж гайхмаар амьтан. ШУ-ы шид болсон элдэв хиймэл эрхтнүүдийг мэдсээр байж л нүдээрээ идчих шахан үхэлдэх атлаа төрсөн охин нь яг ингээд нүцгэлээд эхэлбэл, хүү нь ийм эм дагуулаад ороод ирвэл огт өөр болчихдог харчуул. өөрсдөө ингэж өдөөн хатгаж, урин дуудчихаад "эрчүүдэд ганц л юм хэрэгтэй. Бүгд балиар" гэлцэх хүүхнүүд. Юуг санал болгоно, тэрийг нь л авдаг хорвоо шүү дээ. Янхан шиг хувцаслачихаад гэрлэх санал хүлээж болохгүй. Гоо сайхны, цаг үеийн, орон зай-орчны ямар ч мэдрэмжгүй авирлачихаад "намайг тэнэг юм шиг үзлээ..." гэж гомдоллож таарахгүй.
Гэхдээ шоу ертөнц бол асар том зах зээл. Энд зөвхөн наймаа л хийдэг. Хэн юу байгаагаа, хэрхэн яаж үнэд хүргэх тухай л яриа энд бий. Аль нэг юмаа худалдахгүй гэж бодож байгаа бол анхнаасаа ийшээ хөл тавихгүй байсан нь дээр байх. Харин үзэгч бид андуураад дуурайгаад, эднийг дагаад намирвал инээдэм болно шүү.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12826
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих