УИХ-д суудалтай нам, эвслүүд "сүулчийн" улс төрөө хийж эхэлснээр долоо хоногийг барав. Засаглалын хямрал, тоггворгүй байдлын гол "буруутан” болчихоод байгаа Үндсэи хуульд өөрчлөлт оруулах төслийг дагалдуулж Ард нийтийн санал асуулгын тухай хуульд багахан хэмжээний засвар хийх төслийг Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр гишүүн өргөн барьсан нь МАН-ыг гздийхэд хүргэв. Үүнтэй зэрэгцээд Р.Бурмаа нарын боловсруулсан шинэ хууль, Су.Батболд, Х.Тэмүүжин, О.Баасанхүү нарын нэмэлт өөрчлөлт оруулах тухай нийт дөрвөн ч Сонгуулийн хуулийн төсөл Байнгын хорооны дэмжлэг авсан нь чуулганы нэгдсэн хуралдаанаар онцлох сэдэвч баталгаажиж амжив.
Нэг үгээр хэдбэл, ирэх өдрүүдэд Ард нийтийн санал асуулга болон Сонгуулийн хууль тойрсон маргаан Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэгдэх нь. Анхнаасаа Ард нийтийн санал асуулгад еөрчлөлт оруулахыг дэмжихгүйгээ илэрхийлсэн МАН-ынхан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр байр сууриа хадгалж эсрэг кноп дарсан ч 49 гишүүний 27 нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу буцаасан. Хэрэвзээ МАН-ынхан чуулганы хуралдаанд ирцээ 100 хувь бүрлүүлсэн бол "Шударга ёс” эвслийн хоёр товчлуурын дэмжлэгтэйгээр тус хуулийн төслийг унагааж мэдэхээр байсан нь энэ. Чуулганы танхимд ирсэн АН-ын гишүүд ч товчлуураа зангидаад тэдний гэдийлтэд саад хийж чадахааргүй байв.
Харин Р.Бурмаа, Су.Батболд, Х.Тэмүүжин нарын хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад мөн л олонхийн дэмжлэгийг хүлээсэн юм. О.Баасанхүү гишүүн өөрийн төслөөсөө бусдыг нь дэмжихгүйгээ илэрхийлсэн нь эвслийн бүлгээс өргөн барьсан Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ дээр унагааж мэдэх нөхцөлийг үүсгэсэн. Товчхондоо төслийнхөө танилцуулгыг хийх үеэрээ хэлэлцэх бус баталж өгөхийг гишүүдээс хүссэн тэрбээр санал хэлэх үеэрээ эвслээс өргөн барьсан хуулийн төсөл хамгийн боломжтой хувилбар хэмээсэн нь 50 гишүүний 21 нь эсрэг санал өгөхөд хүргэсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд ч унах шахсан төсөл нь дэмжлэг авсны дараа "Урт хэл хүзүү орооно шүү О.Баасанхүү гишүүнээ” хэмээн егөөдөөд авна лээ. Ийнхүү төсвийнхөө хэрүүлээс ангижирсан УИХ Ард нийтийн санал асуулга, Үндсэн хууль тэгээд Сонгуулийн хуулийн уур амьсгалд хөтлөгдөн улстөржсөнөөр өнгөрсөн долоо хоног өнгөрлөө. Ард нийтийн санал асуулгад дөрөөлж Үндсэн хуулийн өөрчлөлтөд хаалт болохоо илэрхийлж эхэлсэн МАН-ынхны ирэх долоо хоногт хийх улс төр нь Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр завсарлага авч гэдийх нь тодорхой болж байх шиг. Харин олонхийн бүрдүүлж байгаа АН, "Шударга ёс” эвслийнхэн сөрөг хүчнээ аргадах эсвэл өргөн барьсан Сонгуулийн хуулиар тохиролцох нь хамгийн эхний улс төр байх бололтой.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих