Украины түр Засгийн газрын дотоод хэргийн яамны сайд 9-нд хэлэхдээ, Украины зүүн нутагт үүсээд байгаа эсэргүүцлийн ажиллагааг 48 цагийн дотор зохицуулах болно гэжээ.
Украины зүүн нутгийн Донецк, Харьков болон Луганск мужид 3 сар гарсаар амралтын өдрүүдэд эсэргүүцлийн жагсаал цуглаан болсоор байна. Жагсагчид Виктор Януковичийг тушаалаас нь огцруулж, шинээр томилогдсон мужийн даргыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд бүс нутагт илүү эрх ашиг олгож, олон нийтийн санал хураалт явуулахыг шаарджээ.
Америкийн Ассошиэйтэд Пресс агентлаг тэмдэглэхдээ, энэ сарын 8-нд, Донецк мужийн жагсагчид "ардын түр засгийн газар" байгуулахаа мэдэгдээд 5-р сарын 11-нээс өмнө олон нийтийн санал хураалт явуулна гэжээ. Мөн 9-ны үүрээр Украины цагдаагийнхан жагсагчдын гараас Харьков мужийн засгийн газрын байшинг хяналтандаа авсан гэжээ.
Оросын "The Russian news" агентлагийн мэдээлснээр, ерөнхийлөгч В. Путин засгийн газрын гишүүдтэй 9 дэхь удаагаа уулзаж үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал болоод ялангуяа Украины эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал, тэр дундаа байгалийн хийн үнийн асуудлыг зохицуулах талаар ярилцлаа. Украиныг түрэмгийлэх санаа Орост байхгүй бөгөөд зүй ёсны яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
\Р\ china radio
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих