Монголын нэрт сэтгүүлч Л.Болормаа нь зуурдаар таалал төгсч Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиож, мэргэжил нэгт андууд нь болон ар гэрийнхэн нь эл өдрүүдэд эмгэнэн гашуудаж байна. Өчигдөр гэхэд мэргэжил нэгт нөхдүүд нь болон талийгаачийг таньж мэддэг танилууд нь Барилгачдын талбайд гэгээн дурсгалыг нь хүндэтгэж гэрэлт зул өргөх ёслолыг үйлдсэн билээ. Талийгаачийг ямар хүн байсан талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ингэж жиргэжээ. Тэрбээр "Лунтангийн Болормаа нь Монголын орчин цагийн сэтгүүл зүйн дээд эрэмбэ. Төгс чадвар, үнэт ололт байв. Үүнд эрмэлзэх нь тэр өвийг дархлах арга юм” гэжээ.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих