Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд ярьсаар байгаа. Тэр дундаа Г.Уянга гишүүн албан бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Одоогоор 16 гишүүн албан бланкад гарын үсэг зураад байгаа. Эдгээр гишүүдийг дурьдвал, Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү, Р.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд, Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, С.Ганбаатар, Ё.Отгонбаяр, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нарын гишүүд бий.
Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барихад 19 гишүүний гарын үсэг хангалттай. Түүний огцруулах бичигт гарын үсэг зурах 17 дахь гишүүн нь хэн байх вэ. Цаашлаад 18, 19 дэх гишүүний гарын үсгийг л Ерөнхий сайдыг огцруулагчид болон огцруулах сонирхол тээж яваа хүмүүс хүлээж буй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаад нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу хийв. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг явууллаа гэж цаасан дээр үзэглэсэн. Бодитоор ажил хэрэг болоогүй л байна. Тавантолгойн төслийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн хөдөлгөх гэж байна хэмээн буруутгагдсан. Том уурхайнуудаа хөдөлгөөд явъя, эдийн засгаа сайжруулая гэчихээд өнөөдөр ардын амьдрал сайжраагүй л байна. Угтаа бол хүмүүс л үр дүнг нь мэдэрч, амьдрал ахуйд нь өөрчлөлт орох учиртай ч, ийм зүйл болсонгүй.
Ардчилсан намынхан энэ удаа Ерөнхий сайдаа огцруулах гэж мэдэгдэж байгаа. Гэсэн ч нам дотроосоо Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байна, улс орныг улам дордууллаа хэмээн шүүмжлэлтэй хандаж буй гишүүд бий. Тэгэхээр 17 дахь гишүүн болж гарын үсэг зурах гишүүд АН дотор байж болох юм. Ажил хийж чадахгүй, улсын баялгийг хувийн эрх ашгийн төлөө ажиллуулах гэж байгаа бол ийм Ерөнхий сайдаар яах юм гэж ярьж буй ч гишүүд бишгүй байгаа аж. Тэгэхээр энэ удаагийн Ч.Сайханбилэгийг огцруулахад Ардчилсан намынхан оролцохыг ч үгүйсгэхгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих