АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ХАМТ ОЛОНД
Ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байраар хангах нь Хөдөлмөрийн байгууллагын төдийгүй ажил олгогчид, нийгэмдээ сайн үйлс бүтээх хүсэлтэй иргэд, үйлдвэрлэгчид, эздийн хамтын чармайлт шаардсан ажил юм.
Эдийн засгийн хүндрэл бэрхшээл, ажлын байр, орлогын хомсдол нь ажил олоход хүндрэлтэй иргэдэд илүү хүндээр тусч байна.
Улсын Их Хурлаас баталсан "Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж хорих ангиудаас одоогийн байдлаар Дорнодын харъяат нийт 116 хүн суллагдаж ирээд байгаа бөгөөд нийгмийн амьдралд эргэн ирж буй эдгээр иргэдийг ажил мэргэжилтэй болгох, тусламж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, ажил олгогч аж ахуйн нэгжийн удирдлага, хамт олон, нийт иргэдэд уриалж байна.
Тухайн иргэдийг ажлын байр, орлоготой болгож бие биедээ халуун сэтгэлээр тусалж, эрсдэл бэрхшээлийг давах итгэл найдварыг хайрлаж, дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгмийн сайн үйлсээрээ Дорнодчууд бид улс орныхоо хэмжээнд үлгэр дууриал болно гэдэгт итгэж байна.
Харилцах утас: 70584307
Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэс
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих