Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, "Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь" МОН/13/301 төсөл, Дорнод аймгийн Онцгой байдлын газар хамтран "Гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олгох" сургалтыг 2015 оны 11дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд Баяндун суманд зохион байгууллаа. Сургалтыг Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Онцгой байдлын дэд хурандаа Г.Нармандах сургалт зохион байгуулсан багийн ахлагч, Эрэнхайх, аврах ангийн захирагч, Онцгой байдлын ахлах дэслэгч Ц.Даваацэрэн, Эрэнхайх, аврах ангийн бүлгийн дарга Д.Мөнхбаатар, Зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын дэслэгч Э.Ганжигүүр, Сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын дэслэгч, Р.Отгонцэцэг, эмч, эмнэлгийн зааварлагч н.Баатаржаргал нар хамтран зохион байгуулав.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12885
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих