Манай улс БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас нэг тэрбум ам.долларын зээл авах ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Үүний дараа уг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тогтоолын төслийг УИХ-д ч өргөн бариад байгаа. Харин өчигдөр Засгийн газраас уг Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталжээ. Тодруулбал,
БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хөрөнгөөр:
- Эгийн голын усан цахилгаан станцыг барих,
- Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх,
- Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих,
- Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх,
- Мах боловсруулах 12 үйлдвэр барих,
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Нэмж мэдээлэхэд, уг зээлийг 20 жилийн хугацаатай авч байгаа бөгөөд одоогоор жилийн хоёр хувийн хүүтэйгээр тохиролцоод байгаа юм.
mnb.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих