Үндэсний статистикийн хорооноос 2015 онд хүн ам орон сууцны завсрын
тооллого хийхээр болжээ. Манай улс арван жил тутамд хүн ам, орон сууцны
тооллого хийдэг бол ирэх жил анх удаа завсрын тооллого хийхээр бэлтгэл
хангаж байна.
"2008 онд батлагдсан Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуульд хүн амын тоо огцом өөрчлөлттэй үед завсрын тооллого хийж болно гэсэн заалт бий. Завсрын тооллого нь арван жил тутамд явуулдаг тооллоготой харьцуулахад асуултууд нь цөөхөн.
Энэ удаагийн тооллогоор хүн амын тоогоо дахин нягтлахаас гадна хүн амын нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийн талаарх тоон мэдээллийг шинэчлэн гаргана" гэж тус хорооны мэргэжилтэн ярилаа.
Манай улс 2010 онд Хүн ам, орон сууцны тооллого хийсэн бөгөөд тус тооллогоор Монгол Улсад 2 сая 760 мянган 968 хүн тоологдсон. Тэгвэл өнгөрсөн онд манай улс 2.9 сая гаруй иргэнтэй болсон билээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1289
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих