Францын Le Monde хэвлэл Америкийн иргэн 36 настай Мэтьюгийн сонирхолтой түүхийг нийтэлжээ. Энэ хүн энэ яваа насандаа хоёр ч аймшигтай алан хядах ажиллагааны үеэр амьд гарч чадсан байна. Тэрбээр алан хядагчид Парист халдлага үйлдэх үеэр "Батаклан” концертын танхимд сууж байсан гэнэ. Тэр үдэш Мэтью хөлөндөө шархадсан аж. Алан хядагчид буугаа сумлаж байх хооронд мань хүн хэсэг хугацаанд үхсэн мэт дүр эсгэж байгаад сэмхэн хаалга руу мөлхсөн гэдгээ ярьжээ.
Мөн 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядагчдын булаан эзэлсэн нисэх онгоц Дэлхийн худалдааны төвийн хос цамхагийг мөргөх үеэр Мэтью барилгын доогуур явж таарсан аж. "2001 онд би айсандаа Манхэттены бараг талыг нь гүйсэн. Харин сая Парист болсон зүйл түүнээс хэдэн мянга дахин аймшигтай байсан” хэмээн Мэтью дурссан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12890
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих