Ард иргэд малаа хариулгагүйгээр бэлчээрлүүлж, хилийн тухай хууль, хөрш улстай байгуулсан хилийн дэглэмийн гэрээг зөрчсөнөөс үүдэн хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гарсаар байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 17-23-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Увс аймгийн Улаангом, Баруунтуруун, Дорнод аймгийн Баян-Уул дахь хилийн дугаар ангиудын хариуцсан хэсгээр 82 тооны адуу, 70 тооны үхэр тус тус хилийн шугамд тулсныг илрүүлж, малын эздэд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийтгэвэр ногдуулж холбогдох хуулийн заалтыг танилцуулан, баталгаа авч, малыг нотломжоор хүлээлгэн өгсөн байна.
Мөн энэ өдрүүдэд Увс аймгийн Улаангом, Баян-Өлгий аймгийн Цагааннуур суман дахь хилийн ангиудын хэсгээр 46 адуу, 80 үхэр тус тус бэлчээрээр хил давж ирснийг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу орж ирсэн чиглэлээр нь буцаан гаргаж, ОХУ-ын талд мэдэгдлээ. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн .....-ийн 36 тооны адууг морин уналгатай гурван хүн тууж өргөст утсан хашаа таслан хил давуулахыг завдах үед хилийн манаа газар дээр нь илрүүлэн, малыг эзэнд нь хүлээлгэн өгчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих