МАН-аас "Дампуурсан төр, засаг давхар дээлээ тайл” хэмээн тайван жагсаалыг зохион байгууллаа. Жагсаалд МАН гишүүд дэмжигчид нийлсэн 1000 иргэд оролцлоо. Тэд Засгийн газар, эрх баригчдыг эдийн засгаа элгээр нь мөлхүүлж, 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 10 хувьд хүртэл уруудуулж, ам.долларын ханшийг 1800 төгрөгийн босгонд тулгасан.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг төрөл тус бүрт нь 25-35 хувиар өсгөж, гаднын хөрөнгө оруулалтыг 50 хүртэл хувиар бууруулсан. Энэ хэрээр гаднаас орж ирэх валютын урсгал татран, арга ядахдаа Монгол Улсын ирээдүйг барьцаалж өрөнд унагасан. Засаглал хуваах зарчим алдагдсан улмаас төрийн алба төрлийн алба болж, хувийн эрх ашгийн үүднээс төрийн ажилд хандах болсон. Төсвийн хөрөнгөөр гараа угаах нь хэрээс хэтэрсэн гээд олон зүйлийг шүүмжилж байна.
Жагсагчид
Төрийн ордныг нар зөв тойрч "давхар дээл”-тэй сайд нар огцор, огцор
хэмээн шаардаж байв. Ерөнхийдөө индэр дээр гарч үгээ хэлж буй иргэдийн
маань хэлж буй үгс амьдрал хүндэрсэн, эдийн засаг хямарсан гэдгийг
илтгэж байна. Түүнчлэн энэ удаа зохион байгуулж буй жагсаалын онцлог бол
Монгол Улсыг засаглалын хямралаас гарах эсэхэд хариулт авахын тулд
цугласан явдал хэмээн цуглаан зохион байгуулагчид онцолж байв. Гэсэн ч
Шударга ёс эвсэл завсарлага авчихлаа гэдгийг дурьдсан. Мөн тэдний
зүгээс давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлуулахгүй гэвэл Засгийн
газрыг огцортол нь, засгийн газраа хайцаалбал УИХ-ыг тартал нь тэмцэнэ
гэдгээ мэдэгдэж байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих