Мэргэжлийн боксын домогт тамирчин "Алтан жаал" Оскар Де Ла Хойя UFC-гийн экс-дэлхийн аварга Ронда Роузид туслахад бэлэн байна. Ронда Роузи өнгөрсөн 7 хоногт аваргын бүсээ хамгаалах тулаанд Холли Холмд ялагдсан юм. "Алтан жаал"-ын бодлоор Ронда Роузи шинэ эрч хүчтэйгээр эргэн аваргын бүсээ авах боломжтой гэнэ.
"Роузигийн карьер дууссан гэсэн үг биш. Тэр хүчээ сэлбээд эргэн өөрийн бүсээ эргүүлэн авах боломжтой. Түүнд ялагчийн сэтгэл зүй, зориг зүрх бий гэдэгт би итгэлтэй байна. Түүнд Холмоос хариугаа авахад нь би туслахад бэлэн байна" хэмээн мэргэжлийн боксын домогт аварга Мексик гаралтай Америк боксчин ярьжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих