Дорнод аймгийн Хөгжим драмын театрын хамт олон нийгмийн хариуцлага хүлээх үүднээс өөрсдийн уран бүтээл, үйл ажиллагаагаар дамжуулан нийгмийн сайн санааны, үзэгчид, олон нийтэд хандсан хандивын тоглолт, арга хэмжээг жил бүр уламжлан болгон зохион байгуулж хэвшээд байна. Тус театрын Драм ангийн жүжигчид, уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн урын сангаас хүүхдийн жүжгүүдийн хөгжилтэй, сургамжтай хэсгүүдийн сорчлон авч шинээр найруулан "Бардам туулайн бардамнал” нэртэй хүүхдийн жүжгийн явуулын тоглолтыг Чойбалсан хотын бүх цэцэрлэгүүд 2015 оны 11 дүгээр сарын 12-20 –ны өдрүүдэд зохион байгуулжээ.Тус жүжгийн нийт орлого болох 4.0 сая гаруй төгрөгийг хүүхэд багачуудын сурч хүмүүжих сургалтын орчинг сайжруулахад зориулан тухайн цэцэрлэг бүрт нь хандив болгон буцаан олгосон байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12908
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих