Өнгөрсөн хавар 3 сарын 9-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилцлагатаа "Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын талаар хэлсэн бүхий л зүйлсийг үгүйсгэгдсэн. Мөн өөрийн гараар бичсэн гурван ч уучлал хүссэн өрөгдлөө эх хувиар нь авч ирсэн нь түүнийг уучлалт хүссэн өргөдөл өгөөгүй гэж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн олон нийтэд худлаа хэлснийг баталсан хэрэг болсон.
Харин энэхүү "цензургүй яриа” нэвтрүүлэгт Ц.Мөнхбаяр орсонтой холбогдуулж, "Ичсэн хүн, хүн ална” гэгчээр үүнд уурссан Ерөнхийлөгч маань тус нэвтрүүлгийн хөтлөгч Мөнхбаясгаланг дарамталсан бололтой.
Энэ тухай Сэтгүүлч Мөнхбаясгалан: "За ёстой жинхэнээсээ айлаа... Юун хэвлэлийн эрх чөлөө мөлөө ... би одоо яах ёстой вэ. Ерөнхийлөгчийнхөө өмнө сөгдөн мөргөж хадаг бариад очих уу. Энэ ярилцлага захиалгатай биш ээ. Ерөнхий сайд Сайханбилэг өчигдөр нэвтрүүлэгт орох ёстой байснаа эмийн чөлөөтэй гээд ирээгүй. Тэгэхээр нь Мөнхбаярыг оруулчихсан юм. Гэтэл Ерөнхийлөгчийн уурыг хүргэчихнэ чинээ санасангүй. Хэвлэлийнэрх чөлөө байгаа гэдэгт итгээд л ийм юм боллоо. Ноён Ц.Элбэгдорж ТЕГ, АТГ аараа шалгуулна биз дээ....Харин жирийн сэтгүүлч би айж байна. Ц.Элбэгдорж гуайг сэтгүүлчдийнхээ эрхийг ямар ч үед хамгаална гэж бодож явсан эндүүрчээ.... Үнэнээсээ айж байгааг минь хүлээн авна уу. Үзэгнээс өөр зэвсэггүй надад өөр хэлэх юм алга. Миний мэдэлд хэдэн асуулт л байдаг... Харин Ерөнхийлөгчийн мэдэлд ТЕГ нь зэвсэгт хүчинтэйгээ байж байдаг. Тийм болохоор дотор жихүүцэм айдсыг би мэдэрч байна. Харин үнэн юм ярьсан Мөнхбаярыг битгий дахиад шоронд хийчихээрэй л гэж гуйя... " хэмээсэн нь өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөг улстөрчид тэр тумсмаа Ерөнхийлөгч маань боомилон халдсаар байгаагийн баталгаа болоод байна уу.
Тэгэхээр өөрийнх нь талаар гарсан үнэн бодит зүйлд ТЕГ, АТГ-аар түрий барьж нухчин дарах гэсэн санаархалаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хандаж байна уу?
Эх сурвалжwww.bolod.mn
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих