Уржигдар Баянтүмэн сумын ЗДТГ-ын барилгад гал гарчээ. Гал түймэр даваа гарагийн 11 цагийн үед гарсан бөгөөд тамгын газрын дээврийн хэсэг шатсан байна. Дуудлагын дагуу аймгийн төвөөс Гал унтраах, аврах 52 дүгээр ангийн 6 албан хаагч очиж бүрэн унтраажээ. Барилгын дээвэр шатсан ч сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж, тухайн өдөр сумын ИТХ-ын ээлжит 14-р хуралдаан болсон байна.
dornod.net
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12928
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих