Их зохиолч, эрдэмтэн судлаач Бямбын Ринчен агсны мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний олон арван тууж, роман, хэл шинжлэлийн бүтээлүүдийг Монголчууд төдийгүй дэлхийн улс орнуудад уншиж судалж байгаа. Өнөөдөр түүний эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхтгэсэн есөн ботьн омын нээлт боллоо.
Монгол улсын ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс "Монгол судлалын шилдэг өв” цувралыг гаргахаар төлөвлөж байгаа. Цувралын тэргүүн дугаар өнөөдөр гарч, академич Бямбын Ринчений судалгааны ажлыг Монгол судлалын хамрах хүрээгээр нь зүйчлэн хэвлүүлсэн байна. Энэ бүтээлийг хэвлүүлэхэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан болон хэл бичгийн ухааны доктор Э.Пүрэвжаваар ахлуулсан судлаачдын баг ажиллажээ.
Бямбын Ринчен улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, хоригдож байсан ч амьдралынхаа туршид эрдэм шинжилгээний ажлаа тууштай хийсээр байсан гэж түүний ач хүү Дэнзэн дурсаж байна. Түүнчлэн гадны орнуудад хэвлэгдсэн ховор бүтээлүүдийг энэ ботид оруулж, хойч үеийнхэнд судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой эх сурвалжуудыг багтааснаараа онцлогтой гэж шавь нар нь үнэлж байна.
Монгол судлалын үндэсний зөвлөл ирэх онд хэл шинжлэл, утга зохиолд үнэт хувь нэмрээ оруулсан академичдын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлэхээр төлөвлөж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих