Хөлөнбуйр сумын Эрүүл мэндийн төв нь "Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” уриан дор "Сувилагчийн нэг өдөр” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээний зорилго нь ЭМТ-д ажиллаж байгаа сувилагч тусгай мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан таниулах явдал юм.
Хөлөнбуйр сумын ЭМТ-ийн хамт олон тус өдөр сумын иргэдийнхээ:
- · Цусны даралтыг үзэж зөвлөгөө өгч
- · Биеийн жингийн индексийг тодорхойло
- · Цусан дахь сахар, холестриний хэмжээг үзэж
- · БЗДХ тэмбүүгийн шинжилгээг хийж
- · Боом, хачигт энцефалопатигийн эсрэг вакцин хийж
- · Эрүүл хоол, идэвхитэй хөдөлгөөний зөвлөгөө өгч ажиллалаа.
"Сувилагчийн нэг өдөр” арга хэмжээнд төрийн байгууллагын ажилчид албан хаагчид, иргэд нийт давхардсан тоогоор 134 хүн оролцож, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл авлаа. Энэ үеэр "Жавхаат хэмнэл” аэробик дасгал хөдөлгөөнийг иргэдэд сурталчлан идэвхитэй хамрагдахыг уриалан сар бүрийн 5нд зохион байгуулагддаг "Хөдөлгөөн- Эрүүл мэнд” ахмадын бүжгийн өдөр тогтмол хийж байхаар сумын хэмжээнд зорилго тавин ажиллаж байна.
Мөн сумын ЗДТГ, хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагад ажлын байранд очиж дээрхи тусламж үйлчилгээ үзүүллээ.
Эрүүл мэндийн газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих