Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулж, МАХН-ынхан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ арга хэмжээнд МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчид ирсэн байв. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг цагдан хорьсон талаарх байр суурийг нь сонирхлоо.
Н.Энхбаяр "Угаасаа зүрх нь их муу. Тэр утгаараа бие нь их муу байна гэсэн. Бид их санаа зовж байна. Байцаах бол гаргаж байцаах хэрэгтэй. Заавал хорьж байцаадаг муухай дарангуйллын аргаасаа Монголын төр салах хэрэгтэй. Үнэхээр буруу зүйл хийсэн гэж үзэж байгаа бол хаана ч байцааж болно. Тэр зугтахгүй, хаашаа зугтах юм бэ. Байцаалт авахгүй хэрнээ тэнд олон хоногоор байлгаад байдаг. Байцаахын тулд хорьж байгаа биш айлгаж, дарамтлах, ямар нэг хэрэг тулгахын тулд байлгаж байгаа" гэлээ.
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын цагдан хорих хугацааг хоёр сараар сунгаад буй. Түүний өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргахыг хүссэн ч шүүх хүсэлтийг нь хүлээн аваагүй юм.
В.Бат
shuud.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих