Дорнод аймгийн Монгол Ардын Намын Хорооны дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар хамтран Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан "Эх орон тусгаар тогтнол" сэдэвт уран илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд ЕБС-уудын сурагчид болон Дорнод дээд сургууль, Польтеkниkийн kоллежын оюутнууд оролцлоо. Эхний шатанд 34 оролцогчийн 34 илтгэл тавигдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 10 илтгэгчдийн илтгэл тавигдлаа.
Тэмцээн маш өрсөлдөөнтэй болж өнгөрч, нэгдүгээр байранд 11-р сургуулийн сурагч Ганчимэг,
хоёрдугаар байранд 12-р сургуулийн сурагч Мөнхзаяа, гуравдугаар байранд 11-р сургуулийн сурагч Мөнхзул, тусгай байранд Хан-уул сургуулийн сурагч Март нар тус тус шалгарсан.
Оролцсон бүх уран илтгэгчиддээ баярлалаа.
Дорнод аймгийн Монгол Ардын Намын Хороо
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих