Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2015 оны эхний 10 сарын байдлаар бүх үзүүлэлтээр давж биеллээ. Уулын цул 17974 сая шоо метр төлөвлөгөөнөөс 516 мянган шоо метрийг илүү олборлож, төлөвлөгөөний гүйцэтгэл 103 хувьтай байна.
Мөн 7989 сая шоо метр хөрс хуулсан. 2015 оны эхний 10 сарын байдлаар 25 сая 462 мянган тонн хүдэр олборлож, 22 сая 754 мянган тонн хүдэр боловсруулан, 103416.2 тонн металл зэс агуулсан 443103.31 тонн зэсийн баяжмал, 2020.5 тонн металл молибден агуулсан 4110.90 тонн молибдений баяжмал тус тус үйлдвэрлэжээ.
2014 оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхний 10 сарын байдлаар 1069.7 мянган тонн хүдэр илүү боловсруулж, 4669.81 тонн металл зэс агуулсан 14254.52 мянган тонн зэсийн баяжмал, 419.28 тонн металл молибден агуулсан 868.62 тонн молибдений баяжмалыг тус тус илүү үйлдвэрлэсэн байна.
У.Цэрэнбат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих