Балбад нийтдээ 61 ястан үндэстэн байдгийн 56 нь монголчууд гэж тэдний талаар судалгааг хийдэг эрдэмтэд гаргажээ. 1990 оны Балбын Засгийн газрын хүн амын тооллогоор 35,6 хувийг монгол гаралтай гэжээ. Тэр тоог Балбын Монгол гаралтай хүмүүс зөвшөөрдөггүй бөгөөд тэдний тооцоолсноор бол монгол хүмүүсийн тоо Балбын хүн амын 42 хувиас илүү байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Балбын хүн амын 10-12 сая нь Монгол гаралтай гэж тэд ярьж байна. Тэд өөрсдийгөө Монголчууд гэж ярьдаг, бичдэг, "Мисс Монгол” тэмцээнээ зохион байгуулж Монгол гэдгээ баталдаг. Мөн Балбын үндэсний Их сургуулийн профессор Прем Кхатри Балбын Монгол гаралтай хүмүүсийн тухай нарийн судалгаа хийжээ. Түвдийн Лхасад Ерөнхий консулаар ажиллаж байсан Тамла Юкяб болон Шям Адикари нар хамтран Балбын үндэстэнгүүд гэдэг ном бичжээ. Доктор Кхатри-гийн судалгаагаар Балбад нийтдээ 103 омог бүлгийн хүмүүс амьдрах бөгөөд тэд 70 төрлийн хэл, хэдэн зуун өвөрмөц аялгуугаар хоорондоо ярилцдаг байна.
Монгол гарал үүсэлтэй Балбачууд гэж хэн бэ?
Дэлхий дээр үүсч бий болсон хүмүүсийг дотор нь 3 хуваадаг. Монголжуу бор шар царайтай хүмүүс –Моngoloid, Негро гаралтай хар арьстан-Negroids, цагаан арьстан- Саucasoids гэж. Монголжуу шар арьстан хүмүүс нь Сибирээс эхлэн зүүн ба дорнод Азийн бүс, Беренгийн хоолой Америк тивийг хамран амьдардаг. Монголжуу гэдэг нь Монгол гэдэг нэрнээс гаралтай. Дэлхийн газар нутгийн хоёрны гуравт Монголжуу шар арьстан хүмүүс тархан суурышсан байна. Тэд Ази тивээс Хойт болон өмнөд Америк тив, Номхон далайн бүс нутгийг эзэлж байсан гэжээ. Моngoloidгэдэг нь Монголжуу маягийн бор шар царайтай хүмүүс гэсэн ойлголт билээ. Түүнд Монголчуудаас гадна Хятад. Япон. Солонгос зэрэг хүмүүсийг нэгэн адил ойлгодог.
Харин Монголоос хэдэн зуун жилийн өмнө харийн нутагт нүүдлэн очсон хүмүүсийг бид Монгол гарал үүсэлтэй эртний монголчууд хэмээн үзэж болох юм. Тийм эртний өвөг Монголчууд бол Балба. Энэтхэг. Афганистан, Пакистан, Мяньмарт амьдарч байна. Тэдний тоог Энэтхэгт 30 сая орчим, Балбад 10-12 сая, Афганистанд 6 сая. Пакистанд 2 сая. Иранд 2 сая, Мяньмарт олон зуун мянга байгаа талаар эрдэмтэд бичиж байна. Зарим орон тэднийгээ Монголойд гэж нэрлээд. тайлбарлахдаа Монгол нутгаас эрт дээр үед нүүж ирсэн эртний монголчууд гэж бас бичиж байгааг бид нэгэн адил ялган салгаж ойлгох хэрэгтэй болов уу. Тухайлбал Энэтхэгийн хэвлэл зүүн хойт бүсийнхээ хүмүүсийг монголойд гэж бичдэг боловч тэднийг монгол гарал үүсэлтэй болох талаар нэмж тайлбарладаг гэнэ. Балбын Монгол гарал үүсэлтэй хүмүүс голдуу өндөр уулын орой, дунд хэсгээр амьдарч ирсэн түүхтэй. Харин нэлээд хожим нь Тару, Димал болон бусад Монгол гаралтай аймгууд уулынхаа бэл рүү бууж иржээ. Тэр газар нь өнөөгийн Балба-Энэтхэгийн хилиин Терай-н бүс нутаг юм.
Энэтхэг болон Балбын зарим судлаачдын бичсэнээр Хэрэйд /Кirate/ аймгийнхан өнөөгийн Балбын нутагт НТӨ 1000 жилийн өмнө очсон байна. Магадгүй түүнээс ч өмнө байж болох талаар тэмлэглээд тэд Балбын Засаглалд 500 гаруй жил байсан гэжээ Өөрөөр хэлбэл НТ 350-879 онд Балбын засаг, төрийг барьжээ Ялангуяа Хэрэйд. Таманг, Нивас, Гурун, Магар, Нивар, Шерпа, Токали зэрэг нь Монголын овог аймгаас тасран Балбад ирж сууршсан гэж бичжээ. Тэднийг хэрхэн Балбад ирсэн талаар сонирхоход Түвдийн нутгаар дамжин түүхийн янз бүрийн зуунд Балбад ирсэнээ тэмдэглэжээ. Түүнээс гадна Энэтхэгийн Зүүн хойт районы нутгаар болон Афганистанаар дамжин Балбад ирж суурьшсан хүмүүс ч байдаг аж. Тэдний дотор Хүннүгийн үеийн монголчууд бас байгаа аж. Өөрөөр хэлбэл тэдгээр монголчууд дотроо олон янзын омог үндэстэнээс бүрдэхийн зэрэгцээ түүхийн янз бүрийн үед Балбад очиж байна.
Балбын Монголчууд өөрсдийгөө яагаад Монгол гэж нэрлэв?
Балбад анх удаа очсон хүн гудамжаар нь явахад дандаа Монголчуудтай ижилхэн, андуураад нэрээр нь дуудчихмаар хүмүүс байдаг гэдэг. 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн айлчлалжахад олон нийтийн байгууллагаас өөрсдийн үндэсний хувцас бэлэглэжээ. Түүний дараа олон нийтийн хуралд оролцож, Ерөнхийлөгч үг хэлэх ёстой байж. Хурлын танхим дүүрэн хүнтэй байсан. Багабанди микрофонд дөхөж очоод үгээ хэлж эхлэхдээ "Би та нартай адилхан байна уу?” хэмээн асуухад танхим дүүрэн хүмүүс босоод удаан алга ташиж, уухайлан түрж өөрсдийн сэтгэлээ илэрхийлж байсан гэдэг. Тэр бол Балбын монгол гаралтай хүмүүсийн сэтгэл зүрхнээс гарсан илэрхийлэл мөн.
Балбынчууд "Бид чинь монголчуудын мах цусны тасархай шүү дээ. Өвөг дээдсийнхээ нутагт, түүний нийслэл Улаанбаатарт очих юмсан. Бид чинь Монгол нутаг руугаа харж цайныхаа дээжийг өргөдөг” хэмээн ярьдаг гэнэ лээ.
Балбачуудын ургийн бичиг юу өгүүлнэ вэ?
Балбачууд ургийн бичгээ үргэлж хөтөлж ирсэн сайхан заншилтай ард түмэн . Үр хүүхэддээ чиний удам угсаа Монгол гэж багаас нь зааж өгсөөр өнөөг хүргэжээ. Балбын Вангийн Засгийн газрын үед Монголчуудын эрх ашгийг хамгаалдаггүй, үргэлж хар бор ажил хийлгэх бодлого явуулж байсан хэмээн Балбын монголчууд дургүйцэж, энэхүү бодлогыг эсэргүүцэн тэмцэж байсан бол одоо эрх чөлөөтэй болж үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж улс төрийн амьдралд идэвхитэй оролцох болжээ. Тухайлбал надтай уулзсан хүмүүсийн дотор Балбын Марксист Коммунист намын улс төрийн Товчооны олон гишүүн хүн байв. Балбын Монголчууд өөрсдийн гарал үүслийн 20 үеийн ургийн бичигтэй хүмүүс байна. Түүнийгээ нандигнан хадгалж үргэлжлүүлэн хөтөлж байна. Тэднээс "Бид Энэтхэгийн соёл, зан заншилд тууштай орж байгаа талаараа ярьж, өөрийн соёл, зан заншил, хэлээ хадгалан үлдэхийн төлөө тэмцэж байна” гэж ярьж байв. Тэдний ярьснаар ургийн бичгийн сүүлийн 200-250 жилийн удам угсааныхаа нэрийг сонирхооä үзэхэд Хинди нэрс ихээр орж ирсэн талаар тэд онцлон тэмдэглэж, санаа зовж байгаагаа илэрхийлж байв.
До.Жаргалсайхан
Bataar.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих