2015 оны 11 дүгээр сард "Hongkong veritas”компанийн тэргүүлэх аудитор Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээнд олон улсын ISO 9001:2008 стандартад нийцсэн Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж буй байдалд эхний шатны баталгаажуулалт хийсэн байна. Энэхүү баталгаажуулалтанд аймгийн Нийгмийн даатгалын хэлтээс хамрагджээ. Баталгаажилтыг байгууллагын бүтэц зохион байгуулалт, Чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, баримт бичиг боловсруулалт, хяналт, хэрэглэгчийн сэтгэл ханамж, мэдээллийн технологийн аюулгүй байдал, өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн байдал, дотоод аудит, удирдлагын дүн
шинжилгээ хийсэн байдал зэрэг чиглэлээр түүвэрчилсэн байдлаар явуулсан.
Эдгээр шалгуур үзүүлэлт баталгаажуулалтыг тус хэлтэс нь бүрэн ханган олон улсын ISO 9001:2008 стандартад нийцсэн Чанарын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлэн, олон улсын түвшний эхний баталгаажилтад амжилттай тэнцлээ. 2 дахь шатны шалгаруулалт 12 дугаар сарын дундуур болно.


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих