Гэтэл гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд энэ хэвээр байна. Бид Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, хүнсний хоёр дэлгүүрээс иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг сурвалжиллаа. 14.00 цагийн орчим "Баярлах хүнс” дэлгүүрт очиход хөл хөдөлгөөн бага, эл хуль байв. Орж ирсэн ганц нэг хүн "Тэр, энэ хэд вэ” гэж үнэ асуухаас хэтрэхгүй.
Энэ дэлгүүр үйл ажиллагаагаа явуулаад арав гаруй жил болж байгаа юм байна. Худалдагч С.Болороо "Сүүлийн үед иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан.
Түүний өрийн дансны дэвтэрт зээлээ төлөөгүй 100 гаруй хүний нэр бичээтэй байв. Хамгийн их нь 60 мянган төгрөгийн өртэй байхад бага нь 1000 төгрөгийн өр тавьсан байх жишээтэй.
Манайх өдөртөө 500-600 мянган төгрөгийн орлоготой байдаг байсан бол одоо 100-150 мянга л орж байна. Хүүхдүүд 100 төгрөгтэй орж ирээд бохь, ширхэгийн чихэр авдаг. Манайх ургамлын тос граммлаж зардаггүй. Учир нь үүнийг мэргэжлийн хяналтаас хориглосон. Хүмүүс байн байн орж ирээд, граммлачихаач гэж гуйна. Их хэцүү. Ер нь хүмүүсийн амьдрал муу байна. Оройдоо талх, цөцгийн тос, элсэн чихэр авна. Боломжийн амьдралтай хүмүүс талхтайгаа молоко, жимсний чанамал авдаг. Бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Өмнө нь хоёр сая төгрөгөөр дэлгүүрийнхээ лангууг дүүргэдэг байлаа. Одоо ийм мөнгөөр бараагаа татахад юу ч болохгүй. Тэтгэвэр, тэтгэмж, цалингаа хүлээсэн хүмүүс зээл их авдаг юм” гэв.
Түүний өрийн дансны дэвтэрт зээлээ төлөөгүй 100 гаруй хүний нэр бичээтэй байв. Хамгийн их нь 60 мянган төгрөгийн өртэй байхад бага нь 1000 төгрөгийн өр тавьсан байх жишээтэй.
Таньдаг, гэрийг нь мэддэг хүнээсээ барьцаа авч үлдэхгүй. Харин танихгүй хүнээс барьцаа болгож, иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтрийг нь авдаг бөгөөд зарим нь бүр барьж яваа гар утсаа ч өгөх гэдэг аж.
Цалин, тэтгэвэр, халамж нь буунгуут хүмүүс өрөө дардаг ч арав хонолгүй дахиад л өр тавьдаг. Өр, зээлийн ийм сүлжээнд олон хүн орооцолдон амьдарч байна. 1000 төгрөгтэй орж ирээд оройн хоолондоо "жижиглэн”, хоёр төмс, нэг лууван аваад гарах ч хүн бий гэнэ. "Жижиглэн” гэж гэдэс, цувдайг хэлдэг. 800 орчим граммтай "жижиглэн”-г 600-650 төгрөгөөр зардаг аж. Эндхийн хамгийн эрэлттэй, борлуулалт сайтай хүнс нь энэ.
Иргэн Х.Нарантуяа "Бидний амьдрал улам л муудаад байх юм. Авах цалин нь бага зэрэг нэмэгдэж байгаа ч юмны үнэ тэнгэрт хадаад байна шүү дээ. Өмнө нь 5000 төгрөгөөр оройн хоолныхоо хүнсийг хангалттай бэлддэг байсан. Одоо хүрэхгүй болж” гэж ярилаа.
Ургамлын тос граммыг нь 350 төгрөгөөр зардаг. 500, 800 төгрөгт тааруулж, цагаан будаа граммлуулж авах хүн олон.
Тэрбээр нэг кг гурилын үнэ асуугаад гарав. Энэ дэлгүүрт 20 минут болоход нэг ч хүн бараа худалдаж аваагүй. Энэ дэлгүүрээс хэдэн гудамжны цаана байрлах "Үлэмж их бүрэн” хүнсний дэлгүүрт очлоо. Худалдагч Н.Баттулга "Гайгүй айл нохойндоо өгдөг хоолоор хүмүүс амьдарч байна. Өнгөрсөн жилээс манай орлого эрс багассан. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар муудсан, мөнгөний ханш унасан, бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой.
Ургамлын тос граммыг нь 350 төгрөгөөр зардаг. 500, 800 төгрөгт тааруулж, цагаан будаа граммлуулж авах хүн олон. Дэлгүүрт өдрийн цагаар хүн бараг орж ирдэггүй. Орой ажил тарах үеэр л үйлчлүүлэгч нэмэгдэнэ. Сар бүрийн 1, 2 болон 10-ны үеэр хүмүүсийн худалдан авах чадвар арай гайгүй болдог” гэв. Энд 20 минут саатахад бас л ганц ч хүн худалдаа хийсэнгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих