Ард түмэн ирэх жилийн сонгуулиас өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэйг байн байн сануулж байна. Учир нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн тулд л тэр шүү дээ. Ялангуяа өнөөгийн эрх баригчдын санаачлан нэвтрүүлсэн сонгуулийн хуудас тоолох "хар машин”-д итгэх иргэд цөөхөн байна.
2012 оны УИХ-ын сонгуулийн холион бантан, орон нутгийн сонгуулийн будилаан, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх туршилтад бүдэрсэн нь маш их хэл ам дагуулсан. Гэсэн ч АН-ынхан өнөөдрийг хүртэл "хар машин”-аар тоолох нь зөв гэдэг байр суурьтай байгаа нь өөрсдийн эрх мэдлээ алдахгүй л гэсэн хэрэг.
Үнэн хэрэгтээ сонгуульд оролцож саналаа өгсөн иргэдийн сонголт нь зөв тоологддог уу гэдэг нь ч эргэлзээтэй. Үүний баталгаа нь 2013 оны зургадугаар сард "хар машин”-д хийсэн шалгалт юм. Эл шалгалтыг улс төрийн намууд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хийсэн. Шалгалтын дүнг нэхэн сануулбал, "Сонгууль шударга болбол МАН-аас нэр дэвшигч, дархан аварга Б.Бат-Эрдэнэ ялалт байгуулах магадлал тун өндөр байгаа.
Гэвч АН санал тоолох хар машиныхаа тохируулгыг цаг хугацааны машин ажиллуулж байгаа юм шиг л эрт буюу орой дэээр нь тавьчихвал ард түмэн саналаа өгөх шаардлагагүй, нэр дэвшигч өрсөлдсөний хэрэггүй болно.
Үнэндээ ийм юм болбол ардчиллаас зуун зуунаар ухарч, дүр эсгэн удирдагчийг сонгодог Хойт Солонгосоос ялгаагүй болно. Өнгөрсөн баасан гаригт намуудын болон төрийн бус байгууллагын төлөөлөл байлцаж нийслэлийн хэмжээний санал тоолох хар машиныг 341 хувилбараар шалгаж үзжээ. Товчхондоо гэвэл хар машин шалгалтад тэнцээгүй байна.
Уг шалгалтад МАН-ыг төлөөлж Б.Долгор тэргүүтэй хүмүүс, АН-аас Ариунболд, "Медиас” ТББ-ыг төлөөлж Энхжаргал, МАХН-аас даргын зөвлөх Батбаяр нарын хүмүүс оролцсон байна” хэмээгээд "Туршилтаар гурван нэр дэвшигчийн нэрийг гурвууланг нь дугуйлсан хүчингүй нэг саналын хуудсыг хүчингүй гурван санал гэж уншин, гурван ирцээр бүртгэсэн, цоолсон, балалсан, нугалсан хуудсыг уншсан, ийм хуудсуудыг хүчинтэйд тооцсон гээд олон зөрчил гарсан байна.
Тухайлбал Б.Бат-Эрдэнийн нэрийн санал өгөх хэсгийг будаад Ц.Элбэгдоржийн нэрийн санал өгөх хэсгийг цоолон авахад Б.Бат-Эрдэнэ дээр санал авч байх жишээтэй. Энэ мэт олон зөрчилөөс гадна энэхүү хар машины программ хангамж нь монголын өмч биш ажээ. Уг программыг аудитийн байгууллагаар баталгаажуулсан гэдэг нь ч худлаа, баталгаажуулсан тухай баримт бичиг байхгүй байсан гэнэ” /эх сурвалж http://news.zone.mn/content/read/11115.htm/ гэсэн байна. Үүнээс үзвэл монголын төрийг, төр түшилцэх эрхмүүдийг ард түмэн сонгодоггүй "хар машин” дур мэдэн "хууль зөрчиж” томилдог болж таарлаа. Мөнхүү эх сурвалж дээр "Уг программ АНУ-ын өмч бөгөөд манайх зөвхөн лицензийг нь л ашигладаг ажээ.
Манай улс гаднын байгууллагаар сонгуулийн үйл ажиллагаагаа хийлгэж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Мөн энэхүү бүтээгдэхүүний гэрчилгээг орчуулбал "АНУ-ын сонгуульд туслах хорооны тохирлын гэрээ” гээд "Эрх чөлөөтэй санал өгөх ардчилал 0.4” гэжээ.
Цааш нь "Энэхүү гэрчилгээ нь зөвхөн тусгай хувилбар болон тухайн бүтээгдэхүүний дүгнэгдсэн хэлбэр, тохиргоонд зориулагдсан юм” гэжээ. Тэгэхээр тийм ч баталгаатай эд биш шүү, танай онцлогт тохирохгүй ч байж болно гэдгийг америкчууд ч өөрсдөө илэрхийлсэн бололтой. Иймээс бүх саналын хуудсыг гараар давхар тоолох, боломжгүй гэж үзвэл тодорхой хэсгүүдэд гараар давхар тоолох нь зүйд нийцэх бололтой.
Дээрх баримтаас харахад бид сонгоод байна уу, "хар машин” сонгоод байна уу гэдэг асуулт урган гарч ирнэ. Цаашилбал Монгол Улсын сонгуулийг америкчууд худалдаад авчихсан, хүссэн хүнээ, өөрийн гар хөлөө монголын төрд шургуулаад байгаа юм биш биз.
"Хар машин”-ыг нь худалдаад авчихсан юм чинь программ хангамжийг нь давхар худалдаад авчихаж болоогүй л юм байх даа гэсэн харуусал төрнө. Харийн программчлалтай "хар машин”-ы санаархал, АНУ-ын далд санаа юу вэ? Монголчууд бид хэзээ саналаа зөв тоолуулдаг, шударга сонгууль явуулдаг болох юм бол.
С.БУЯН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих