НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙГ СӨХӨХҮЙ
Монгол орон хөрсөн дороо газрын тостой. Газрын тос олборлож байсан урьд өмнийн түүх бий. Одоо ч Тамсаг, Матадын талаас хар алт уудалсаар байгаа. Тэр нэгэн цагг оросууд ашиглаж, одоо энэ үед хятадууд зөөсөөр байна. Харин баялгийн эзэн монголчууд яагаад байгаагаа өгчихөөд өөрсдөө хоосон суусаар байна вэ? Өөртөө газрын тостой хэрнээ бид шатахуун, тосныхоо хэрэгцээг 100 хувь гаднаас хангадаг. Ундныхаа усыг хэн нэгэнд өгчихөөд тэр хүнээсээ эргүүлж худалдаж авахын адил энэ урагшгүй байдал хэчнээн жил үргэлжлэх юм бол?
Газрын тосны үйлдвэр барина гэж олон жил мөрөөдсөн. Гадаадаас түүхий нефть авчраад нэрээд байх ухааны юм ярьж цөөнгүй оныг элээсэн. Газрын тосны өөрийн гэсэн үйлдвэртэй болох тэр цаг хэзээ вэ? Эдгээр асуултуудын хариуг хайж "Үндэсний шуудан” сонин "Байнгын булан” нээв. Энэ салбарын тулгамдсан асуудал, үүсээд буй нөхцөл байдал, ирээдүй хойчийн талаар Уншигч, судлаач, мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг хүлээн авахдаа бид баяртай байх болно.
Тусгаар тогтносон Монгол Улс бол аж үйлдвэржсэн орнуудын түүхий эдийн бааз. Хатуу боловч энэ үнэнг өнгөрсөнд үлдсэнтүүх, өнөөдрийн байдал илтгэнэ. Дотоодынхоо хэрэгцээг хангах хангалттай ноос ноолууртай мөртлөө хувцсаа Эрээнээс зөөдөг нь нарийн технологийн боловсруулах үйлдвэргүйгээс улбаатай. Дэлхийд тэргүүлэх зэсийн ордуудтай атлаа цахилгааны утсаа гадаадаас авдаг нь мөн л боловсруулах үйлдвэрийн гачигдлын асуудал. Тэгэхээр Монголын аль ч салбарт боловсруулах үйлдвэр ус агаар мэт дутагдаж байна. Ялангуяа ТЭЗҮ нь бэлэн, хөрөнгө оруулалт тодорхой, шавыг нь хүртэл тавьчихаад хаясан стратегийн ач холбогдолтой нефть боловсруулах үйлдвэр хүлээлт үүсгэсэн сэдэв хэвээр байна.
ЭНЭ ОНД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
Хамгийн сүүлд Засгийн газар хоёр бүсэд байршилтайгаар газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр барих чиглэл гаргасан. Ингэхдээ Зүүн бүсэд 300 мянган тонн бүтээгдэхүүн боловсруулах чадалтай үйлдвэрийг концессоор барихаар төлөвлөсөн. Говийн бүсэд барих боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ дуусаж байгаа. Энэ ажилд таван компани оролцсоноос Унгар улсын компани шалгарсан гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлсэн. Уг нь дээрх төслийн ТЭЗҮ боловсруулах төсвийг ирэх оны төсөвт суулгаад байсан. Гэвч УИХ төсвийн хэлэлцүүлгийн явцад цаас нэмж үйлдвэрлэх хэрэггүй гэж үзсэнээр төсвийг нь хассан билээ. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд ч "Хувийн хэвшлийн өмнөөс төр мөнгө гаргаад байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэр барихад төрөөс мөнгө гаргах шаардлагагүй, өөрөө хөрөнгө оруулж, барих чадалтай хувийн хэвшил гарч иртэл хүлээх болж таарлаа. Үр дүнд нь Монгол Улс сая тонн нефть олборлож, нэг ч дусал шатахуун үйлдвэрлэдэггүй зовлонгоосоо ойрын хугацаанд салахгүй бололтой. Тухайлбал, энэ оны эхний арван сард 975 мянган тонн газрын тос олборлосон. Үүнээс 902 мянгыг нь экспортолж, 328 сая ам.доллар олжээ. Харин 588 сая ам.долларын шатахуун импортолсон байна.
ӨНГӨРСӨН ОНД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
Сүүлийн зургаан жилийн хугацаанд Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ 10 дахин өссөн. Тодруулбал, нэг сая тоннд хүрчээ. Улмаар Шинэчлэлийн Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр барихад хангалттай нөөц бололцоо бүрдсэн гэж үзсэн. Зөвхөн Тамсагийн орд гэхэд л нефть боловсруулах үйлдвэрийн 20 жил ашиглах түүхий эдийн шаардпагыг хангасан байна. Үүнтэй холбоотойгоор Дарханд ээлжит үйлдвэрийнхээ шавийг хүртэл тавьсан удаатай. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Уул уурхай яаманд Дорнод аймгийн Тамсаг-булагаас олборлосон газрын тосоо боловсруулан, хойд, урд аль ч хөршөөсөө түүхий газрын тос авч болох байршлыг сонгох шаардлага үүссэн аж. Энэ бодлогод тохирсон байршлаар Говьсүмбэр аймгийг хамгийн эхэнд нэрлэсэн. Тус аймаг Дархан-Уулын адил төмөр зам, эрчим хүч зэрэг бүх төрлийн дэд бүтэцтэйн зэрэгцээ ОХУ, БНХАУ-ыг холбосон "Улаанбаатар төмөр зам”-ын голд нь байрладаг. Иймээс аль ч хөршөөсөө түүхий тос импортлох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ. Үр дүнд нь ТЭЗҮ-ээ боловсруулсан Японы тал төслөө татаж авсан юм. Энэ төсөл хоёр улсын Засгийн газрын хамтарсан төсөл байсан бөгөөд жилд хоёр сая тонн нефть боловсруулах боломжтой байлаа. Энэ нь манай дотоодын шатахууны хэрэгцээг 100 хувь хангах хэмжээ. Мөн Оросын талаас түүхий нефть нийлүүлэх хэлэлцээр эцэслэсэн талаар "Дархан газрын тос боловсруулах үйлдвэр”
компанийн захирал Т.Намжим ярилцлагадаа дурджээ.
ҮҮНЭЭС өмнө
"Сод Монгол” групп 1.5 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийн шавыг 2011 онд Сайншандад тавьсан. Тэд хөрш орнуудын зах зээлийн үнээс 20 хувиар хямд шатахуун зах зээлд нийлүүлнэ гэж байсан ч ажил хэрэг бололгүй өдий хүрлээ. Мөн онд "Монгол Секү” компани Дархан-Уул аймагт үйлдвэрийнхээ шавьп' тавьсан. Тус үйлдвэр жилдээ 200 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдюрлэх хүчин чадалтай байхаар тооцсон. Тэгюл гурав дахь үйлдвэр нь Дорноговь аймгийн Зүүнбаянд баригдах "Монгол эл хаз” компанийнх. Уг үйлдвэр жилдээ 300 мянган тонн газрын тос боловсруулахаар төлөвлөж байжээ. Компаниуд эдгээр үйлдюрээ энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг. дотоодын нефть бүтээгдэхүүний 70-80 хувийг хангах боломж бүрдэнэ хэмээж байв. Харамсалтай нь цаасан дээрх түүх болон үлдэж.
Үүнээс гадна 10 орчим аж ахуйн нэгж газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл эхлүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Сайншанд, Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл яригджээ. Зарим нь бүр цаасан дээр хэрэгжээд тамга тэмдэг зурагдсан түүхтэй. Тэдгээр нь төрийн дэмжлэг авч чадаагүй аж. Дорнод аймагт "Хэт” компани жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, тус бүс нутгийнхаа шатахууны хэрэгцээг хангая гэдэг саналыг Засгийн газарт тавьсан ч тусгай зөвшөөрөл олгоогүй аж. Мөн "Сүмбэр Ойл” компани бага оврын, 100 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр барих саналыг тавьсан ч бүтээгүй. Зүүнбаянд "МОГ’ 300 мянган тонны хүчин чадалтай газрын тосны үйлдвэр барих төсөл боловсруулсан ч тусгай зөвшөөрөл өгөөгүй гээд тооцвол олон жишээ бий.
Уг нь 80-90 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлууд байжээ. Хэрвээ энэ гурван төслийг хэрэгжүүлсэн бол манай улс жилдээ багаар бодоход 200 мянган тонн бензин, дизель түлш үйлдвэрлэх бололцоотой байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, улсын шатахууны нөөцөө дотоодын эх үүсвэрээр бий болгох боломж байсан гэсэн үг. 2012 онд Чойр болон Сайншандад бага оврын хүчин чадалтай хоёр үйлдвэр барих тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгосон ч өнөөдөр хэрэгжсэн юм алга. Энэ мэт манай улс сүүлийн 20 гаруй жил газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тухай ярьсан. Одоо ч ярьж буй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих гол зорилго нь шатахууны импортын хараат байдлаас гарах. Гэтэл хараат байдал улам нэмэгдсээр байна. Нефтаэ урагшаа урсгачихаад, хойноос шатахуун зөөсөөр... Энэ байдал хэдийн болтол үргэлжлэх вэ. Стратегийн бүтээгдэхүүний харааг байдал үндэсний аюулгүй байдлын гол үзүүлэлтийг доош татаж байна.
НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ГАРАА
Дорноговь аймгийн Зүүн-баянгийн нефтийн ордод түшиглэсэн нефть боловсруулах үйлдвэрийг 1950-иад оны эхээр байгуулж, уг ордоос олборлосон тосыг нэрж автобензин, дизелийн түлш гаргаж байсан нь Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрийн суурь болсон гэж үздэг. Зүүнбаянд нефтийн үйлдвэрийн иж бүрэн цогцолбор нь олборлосон нефтийнхээ 25 хувийг автобензин, 12.9 хувийг дизелийн түлш, 4.4 хувийг кокс, 48 хувийг мазут болгон гаргаж байжээ. Улмаар тухайн үеийн Аж үйлдвэрийн яамны харьяа Нефтийн үйлдвэрүүдийг удирдах газрыг байгуулсан юм. Зүүнбаянгийн ордоос олборлох нефть 1956 оноос эрс буурснаас шалггаалан нефть бсшовсруулах заводыг түүхий эдээр хангахын тулд 1957 оноос ЗХУ-аас нефть импортлохоор болсон. Тухайлбал, 1957 онд 15 мянган тонныг импортолж байсан бсш энэ хэмжээ жилээс жилд өссөөр 1968 онд 52 мянга болж өсчээ. Манай нефтьтэй шинж чанараар ойролцоо нефтийг Узбекстан Ферган үйлдвэрээс авч байсан талаар эх сурвалж дурдсан байна.
1970-аад оноос өөрийн нефтийн олборлолтын хэмжээ эрс буурсан болон боловсруулах үйлдвэрийн зардал ихэссэн байна. Тухайлбал: 1960 онд нэг тонн нефгийн өөрийн өртөг 211 төгрөг байсан бол 1968 онд 601 төгрөг болжээ. Гэтэл Зөвлөлтөөс импортоор авдаг нефтийн үнэ 226-264 төгрөг байсан. Энэ нь тухайн үеийн манай нефциэс 2-3 дахин хямд гэсэн үг. Нефтийн үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлт муудаж, алдагдал ихсэж, нефть олборлолтын хэмжээ эрс буурч, нефть боловсруулах үйлдвэрийнхээ түүхий эдийн 15-18 хувийг хангах болжээ. Иймд Засгийн газар 1968 оноос Дорнодод байрлаж байсан цэргийн ангийг Зүүнбаянд шилжүүлсэн ба Зүүнбаянг цаашид хэрхэн ашигаах асуудлыг боловсруулах комиссыг байгуулсан байна.
Комиссоос тодорхой дүгнэлт гараагүй байхад буюу 1969 оны арваннэгдгээр 8-нд үйлдвэрлэлийн ослын улмаас тэсрэлт үүсзж, гал гарсан байна. Ийнхүү үйлдвэрт осол гарсны дараа үйлдвэрийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Г Б.МЯГМАРДОРЖ
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих